Шууд Chart

“Радио цэцэрлэг” хичээлийн энэ удаагийн сэдэв “Цасан гуа ба долоон одой”

2015-11-18 16:04:47

Монголын Үндэсний олон нийтийн радио олон төрлийн зайн сургалтын нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдгийн нэг нь “Радио цэцэрлэг” хичээл юм. Тус хичээлийн энэ удаагийн дугаар “Цасан гуа ба долоон одой” сэдвийн хүрээнд явагдаж байгаа ажээ.

Радиогийн хамт олон энэхүү хичээлээ “Улсын ур чадварын аварга шалгаруулах” уралдаанд түрүүлсэн багш нарыг урьж заалгадаг бөгөөд өнөөдрийн “удирдагч” Хан-Уул дүүргийн 41 дүгээр цэцэрлэгийн дунд бүлгийн багш П.Отгонжаргал байсан юм. Тэрбээр хичээлийнхээ талаар “Өнөөдрийн хичээл “Цасан гуа ба долоон одой” сэдвийн хүрээнд математикийн энгийн төсөөлөл хөгжүүлэх болоод байгаль танин мэдэхүйн “цас” сэдвийн хүрээнд ярилцсан сонирхолтой хичээл боллоо. Энэ хүүхэд хөгжүүлэх хичээлийг бид цэцэрлэг дээрээ өдөр бүр хүүхдүүддээ зааж, бүхий л талаар ойлгуулдаг. Өнөөдрийн хичээлд маань 10 хүүхэд хамрагдаж, радио сонсож буй үе тэнгийн найзуудтайгаа математикийн болоод байгаль, танин мэдэхүйн чиглэлээр  хөгжлөө" гэж ярилаа.

“Радио цэцэрлэг” хичээлийн гол зорилго хот, хөдөөгийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд зайнаас боловсрол олгоход оршдог бөгөөд эрхэм сонсогч та бүхэн энэхүү хичээлийг мягмар, лхагва гараг бүр өглөө 10.05 минутаас хүлээн авах боломжтой юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Радио цэцэрлэг” хичээлийн энэ удаагийн сэдэв “Цасан гуа ба долоон одой”  
Үзсэн: 2041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй