Шууд Chart

Бондоос хамааралтай долларын ханшийн сулрал

2013-09-17 12:32:50

Өнгөрсөн долоо хоногийн эхний өдөр долларын ханш 100 төгрөгөөр суларсан.  Тодруулбал, энэ сарын 10-ны өдрийн байдлаар ам.долларын авах ханш өмнөх өдрөөс даруй 100 төгрөгөөр бууран,  нэгж нь 1695 төгрөгтэй тэнцсэн юм.

Энэ нь 2008 оны нэгдүгээр сараас хойш анх удаа долларын үнэ огцом савласан үзэгдэл болсон билээ. Эдийн засагчид сүүлийн хоёр сарын турш эрс чангараад байсан доллларын ханш ийн 100 төгрөгөөр буурсан үзэгдлийг эрэлт, нийлүүлэлтийн хуультай холбон тайлбарлаж байсан.
 
Өөрөөр хэлбэл, амралтын өдрүүдэд арилжааны банкууд ам.доллар зарах хэмжээгээ хязгаарласнаас “Найман шарга” валют арилжааны захад үүссэн ханшийн хөөрөгдлийг дээрх эрэлт нийлүүлэлтийн хуультай холбон тайлбарласан хэрэг.
 
Тэгвэл долоо хоногийн сүүлчээр дахин чангарч, “Найман шарга”  зах дээр 1790 хүрээд амжсан долларын ханш энэ долоо хоногийн эхээр дахин суларч, өнөөдрийн байдлаар 100 төгрөгөөр буурч, “Найман шарга” зах дээр 1683 төгрөгтэй тэнцэж байна. Эдийн засгийн шинжээчдийн үзэж буйгаар  валютын ханшийн хэт өсөлтийн дараа уналт бий болдог үзэгдлийг  ханш өөрийгөө засч буй хэлбэр ажиглагдаж эхлэж байгаа гэх.  Улмаар цаашид ч буурна хэмээн мэдэгдэж байгаа.
 
Гэвч  нөгөө талаас манай улсын эдийн засгийн байдлыг цаг үетэй нь холбоод үзвэл ханш өөрийгөө засах үзэгдлийн хуулиар долларын ханш буурлаа гэх өнцөг хэт өрөөсгөл дүгнэлт болно.
 
Яг энэ үзэгдэл  2012 оны сүүлээр ажиглагдсан. Долларын ханш чангарсаар байсан тэр үед эдийн засагчид  хүртэл тодорхой дүн шинжилгээ өгч чадахгүй байв. Долларын ханш ингэж хүчээ авч байх зуур алдарт “Чингис” бонд гарч ирснээр долларын ханшийг барьж байсан.
 
Тэгвэл энэ удаа мөн Ерөнхий сайдын айлчлалын үр шимээр  “Самурай” бонд гаргах болсноор, долларын ханш дахин суларлаа гэвэл үнэн илүү нийцтэй мэт. Ямартай ч хоёр улсын төрийн өмчийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлнэ гэдгээрээ “Чингис” бондоос ялгаатай  600 сая ам.долларын ачаар манай улсын инфляцийн өсөлтөд эерэг нөлөөлөл үүсэх дүр зураг ажиглагдаж эхэллээ. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Бондоос хамааралтай долларын ханшийн сулрал   
Үзсэн: 4356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2013-09-18 10:26
MEDEHGUI UMAA BUU ORLD
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2013-09-17 21:35
bankuud 8shargaas unetei zaraad baih yum. Yamar uchirtai yum be. Valyutiin hansh buuj baigaa ni sauhan baina shuu. Yadahdaa yunii une buurna
14.40.43.xxx [14.40.43.xxx] 2013-09-17 18:35
ingeel bond gargah baidlaar hanshiig zohitsuulna gevel suuldee urund barigdaad buur neg musun duusah bii dee tamin.

Бидэнтэй нэгдээрэй