Киокушинкай каратэгийн Дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн энэ сарын 20-23-нд Японы Токио хотод болно. Дөрвөн жилд нэг удаа болдог энэ тэмцээнд эх орноо төлөөлөн М.Баттүшиг, Н.Отгонбаатар, ахмад тамирчин Л.Баярсайхан, өсвөрийн тамирчин Б.Мянхай нар оролцох юм. Тэгвэл эх орноо төлөөлөн оролцох тамирчид маань өчигдөр өглөө Япон улсыг зорьсон байна.
Тэднээс Л.Баярсайхан, Б.Мянхай нар аав, хүү бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа зэрэг зодоглох аж. Б.Мянхай 13-14 насны ангилалд -55 кг-д өрсөлдөх бол аав нь 35-39 насны ангиллын +80 кг жинд оролцох юм байна.
Манай дөрвөн тамирчин Киокушинкай каратэгийн дэлхийн аваргад оролцоно | ||
Үзсэн: 1015 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.