“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч “TTJVCk” компанид уурхайн олборлолтын хэсэгт ажилладаг 203 ажилтан ажил хаялт зарлаж улмаар үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч нь өөрийгөө шатаахыг завдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ асуудалтай холбогдуулан Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хоёр талын байр суурийг сонссон юм. Нэмж мэдээлэхэд, өнгөрсөн бямба гарагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон ажилчдын төлөөлөлтэй уулзан тохиролцоонд хүрч чадсан хэмээн мэдэгдсэн юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчидтэй уулзав | ||
Үзсэн: 536 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.