УИХ-ын гишүүн Ж.Батзандан намын бүлгийн даргаа огцруулах санал гаргажээ. Тэрбээр энэ талаараа “Намын бүлгийн шийдвэр, тэр тусмаа Б.Гарамгайбаатарын шийдвэр миний шийдвэр хоёр тэнгэр, газар шиг зөрүүтэй байна. Иймд миний бие Б.Гарамгайбаатар даргатай бүлэгт байх уу, үгүй юу гэдгээ бодож байна. Б.Гарамгайбаатар дарга АН-ын бүлгээс намайг явахыг удаа дараа шаардаж байгаа. Уг нь би түүнийг огцрохыг, явах ёстой газар руугаа яваач, идсэн, ууснаа шалгуулаач гэж шаардаж байгаа. Б.Гарамгайбаатарын явах зам нь маш тодорхой. Тэр бүлгийн дарга биш “галын атаман” хийх ёстой хүн” хэмээсэн юм.
Ж.Батзандан: Б.Гарамгайбаатар намайг АН-ын бүлгээс явахыг удаа дараа шаардсан | ||
Үзсэн: 1241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.