Шууд Chart

“Сүм хөх бүрд” нуурыг сэргээж, цогцолбор байгуулахад 2.5 тэрбум төгрөг зарцуулна

2015-11-19 16:21:24

Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт байх "Сүм хөх бүрд"-ийн эртний түүх дурсгалт газрын экологийг сэргээж, аялал жуулчлалын бүс болгох төсөл 5 жил яригдсаны эцэст өчигдөр албан ёсоор эхэлжээ.

Төслийн хүрээнд "Сүм хөх бүрд"-ийн нуур бүрэн сэргэж, гадна талаар нь хашаагаар хамгаалагдаж, цэвэр бохир усны 250 метр шугам хоолой, хиймэл нуур, түүхийн музей, шилэн задгай тайз, автомашины 80 зогсоол, 4 метр хүрхрээ гээд амралт, зугаалгын төв зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэх юм.

Дээрх бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд Бүгд найрамдах Чех улсын өмнөд муж, БНХАУ-ын Хянган аймгийн  мэргэжилтнүүдийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ авах ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Сүм хөх бүрд” нуурыг сэргээж, цогцолбор байгуулахад 2.5 тэрбум төгрөг зарцуулна  
Үзсэн: 3344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй