Шууд Chart

БНХАУ, Тайванийн багууд тивийн аваргыг зорино

2015-11-20 10:48:06

Ирэх онд болох футзалын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт Улаанбаатар хотноо энэ сарын 14-19-ний өдрүүдэд боллоо. Урьдчилсан шатанд энэ хэсэгт таван улс өрсөлдсөнөөс БНХАУ, Тайванийн багууд хэсгээсээ шалгарч, ДАШТ-ийг зорихоор болов. Манай улс тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд А хэсэгт багтаж, дээрх хоёр улсаас гадна БНАСАУ, Хонгконгийн багуудтай өрсөлдсөн юм. Хамгийн сүүлийн тоглолтоо өчигдөр Тайванийн багтай хийж, 3:5-аар хожигдлоо. Харин хэсгийн эхний тоглолтоо Хонгконгтой хийж 8:3-аар хожсон бол БНСУ-д 3:7, БНХАУ 1:4 харьцаагаар тус тус хожигдсон юм. Манай тоглогчдын хувьд тийм ч муу тоглолтыг үзүүлээгүй. Ур чадварын хувьд нэг их дутуугүй тоглосон юм.

Багуудын онооны байдал:


  •     БНХАУ 10 оноо (3 хожил, 1 тэнцээ)
  •     Тайвань 9 оноо (3 хожил, 1 хожигдол)
  •     БНСУ 7 оноо (2 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол)
  •     Монгол 3 оноо (1 хожил, 3 хожигдол)
  •     ХонКонг 0 оноо (нэг ч хожил аваагүй)

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

БНХАУ, Тайванийн багууд тивийн аваргыг зорино   
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй