Мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлийн башё өндөрлөхөд хоёр өдрийн барилдаан үлдээд байна. Өчигдөр 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал озеки Котошёогикүтэй барилдаж ёрокири мэхээр давснаар унаагүй 12 даваатай явна. Тэрбээр нэг ч унаагүй башёг ганцаар тэргүүлж байгаа бөгөөд маргааш 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржтой барилдана.
Харин 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж өчигдөр озеки Гойдотой барилдаж ошидаши мэхээр давж 11 даваа, нэг унаатай боллоо. Харин 71 дэх ёкозүна Какүрю М.Ананд озеки Кисеносато барилдаж давсан бөгөөд найм давж 50 хувийнхаа амжилтыг үзүүлсэн байна. Тэрбээр маргааш нутгийн бөх озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хүч үзнэ.
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-0
Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 11-1
Ёкозүна Какарю М.Ананд 8-4
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-6
Маэгашира 1 Ичиножу А.Ичинноров 5-7
Маэгашира 7 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 7-5
Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-7
Маэгашира 16 Асасикирю Б.Дашням 3-9
Маргааш хоёр аварга хоорондоо барилдана | ||
Үзсэн: 680 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.