Шууд Chart

“Ромео, Жульетта” бол хошин шог биш

2015-11-20 11:47:45

Хүн төрөлхтний түүхэн дэх хайр дурлалын хамгийн төгс төгөлдөр эмгэнэлт жүжиг болсон Уильям Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн шинэ хувилбарыг үзлээ. Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Ромео, Жульетта”-г цоо шинэ өнгө төрхтэйгээр тавина гэсэн зарыг хэдэн сарын өмнө сонссон болохоор  хэрэндээ л догдлон хүлээж байлаа.

Харин эхний үзэгдэл эхлэхэд л миний хүлээж байсан сонгодог гэдэг үгэнд багтдаг тансаг, торгон мэдрэмж  минь тайзан дээр хүнд, чанга хөгжмийн аянд дэвхцэн бүжиглэх Вирон хотын багтай иргэдээс зугтчих шиг болов.  Алдарт “Ромео, Жульетта”-г  тайзан дээр тоглогдохыг нь анх удаа үзсэн минь зохиолыг нь уншаад сэтгэлдээ ургуулсан тэр үйл явдлаас огт өөрөөр эхлэв.

Төрийн соёрхолт найруулагчийн “шинэчлэл” гэж бодон цааш болох үйл явдлыг тэвчээртэйгээр хүлээв. Хэт задгай хувцас, секси хөдөлгөөнүүд, Bruno Mars-ийн Marry you дуун дээр бүжиглэх Ромео, Жульетта хоёр. Энэ чинь хэдэн зууны турш хүн төрөлхтний хайрын түүх болж хэдэн тэрбум хүнийг уйлуулж байсан алдарт сонгодог жүжиг мөн бил үү.

Дүр сонголтын хувьд ярих зүйл байсангүй. Жүжигчин О.Дөлгөөнийг залуухан Жульеттагийн дүрд ингэж тоглох байх гэсэн төсөөлөл угаасаа надад төрсөн байсан.

Ромеогийн дүрийг бүтээсэн Б.Шинэбаяр гэх залууг би өмнө нь "Аав" кинонд тоглосноор нь л мэднэ. Тэр харин дурлалдаа шатаад хөл нь газар хүрэхгүй гүйж яваа дурламтгай залуугийн дүрийг яг л гаргасан. Гэхдээ Ромеогоос илүү Меркуциогийн дүрд тоглосон залууд илүү их алга ташмаар санагдаж байв. Хөдөлгөөн, үг хэл гээд бүхэлдээ л тэр Меркуцио мөн.

Манай үзэгчид үзвэр гэдгийг тайзан дээр тоглогдох хошин шог, дэлгэцэнд гарах инээдмийн киногоор төсөөлдөг болж дээ гэх бодлыг би “Ромео, Жульетта” жүжгийн үзэгдэл бүрт инээхэд бэлдээд сууж байгаа үзэгчдийн царайг хараад бодов.

Меркуцио Тебальттай тулалдаж хутгалуулаад үхэх гээд шархандаа шаналж байхад үзэгчид инээж л байна. Жульеттаг хуримын даашинзаа өмссөн чигээр орондоо үхсэн байхыг харсан өрлөг эх нь галзуурч байхад үзэгчид инээж л байна. Нэг бол найруулагч үнэхээр муу ажиллаж муу жүжиг тавьсан учраас иргэд түүнд уярах биш шоолж суусан, эс бөгөөс миний сая бичсэнчлэн үзэгчид зөвхөн инээх ёстой гэж ойлгодог болсон.

Найруулагч ч бас үзэгчдийн ийм хүслийг мэдсэн байх. Жүжгийг бүхэлд нь ритмтэй, инээдтэй байлгах гэж хичээжээ гэж дүгнэсэн. Тухайлбал, МУГЖ Ж.Оюундарийн бүтээсэн Өрлөг эхийн дүрийг зөвхөн үзэгчдэд л зориулж гаргасан. Үзэгдэл дундуур гарч ирж тэднийг инээлгэх зорилготой байсан.

Бас хэтэрхий их секс үзэгдлүүдтэй. Зохиол дээрээ Өрлөг эх Жульетта Ромеод дурласны дараа түүнтэй уулзах гэж очиход найзууд нь Өрлөг эхийг бага зэрэг шоглож буйгаар гардаг. Харин тайзан дээр Өрлөг эхийг бараг "хүчиндчих" шиг болсон. Меркуцио Өрлөг эхийн гарыг аваад өөрийнхөө өмдөн дотор хийж, хөхийг нь базлаж байх жишээний. Бас Ромеогийн өмнөх дурлалт бүсгүй болох Розалинагийн дүр ч гэсэн үзэгчдэд секс агуулга л харуулах зорилготой байж гэж дүгнэв.

Мөн жүжгийг хөдөлгөөнт урлагтай хослуулах гэж хичээсэн нь таалагдсан. Үүнээс өөр бас нэг ойлгохыг хүссэн зүйл нь Вирон хотын захирагч Ромеог цаазаар авах биш цөллөгөнд явуулсныхаа шанд алтан зоос авна. Харин үүнийхээ дараа тэр  “Шударга байцгаая л даа, шударга байя” хэмээнэ. Үүнийг сонссон үзэгчид инээж, би гайхаж суусан боловч найруулагч энэ хэсэг үзэгдлээр нийгмийн тодорхой хэсгийг харуулах гэж хичээсэн бололтой гэж зөвтгөж дүгнэв. Найруулагч өөрт байгаа зэвсгээ л ашиглаж шүү дээ.

Эцэст нь үзэгчдэд зориулсан инээд, секс үзэгдлүүд, огцом ширүүн бүжгийн хөдөлгөөнүүд. Энэ бүхэн шинэчлэл юм бол “Ромео, Жульетта”-г сонгодог хэлбэрээр нь тавьсан нь дээр. Театр массыг дагуулдаг болохоос биш массыг дагадаггүй. Бас “Ромео, Жульетта” бол хошиг шог биш шүү дээ үзэгчид минь.  Мэхийн ёслоё.

 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

“Ромео, Жульетта” бол хошин шог биш  
Үзсэн: 6759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2016-03-01 14:35
надад бас тэгж санагдсан анх удаа үзсэн л дээ. инээдтэй хэсэг, секси хэсэг орсон юм шиг санагдсан. хүмүүсийг татах гэж иймэрхүү байдлаар тавьсан юм болов уу даа гэж бодогдсон. одоохондоо энэ ч зөв байж магадгүй. Меркуцио мундаг тоголсон.
182.160.3.xxx [182.160.3.xxx] 2015-11-27 18:07
yg zov shvvmj bichjee ,bi vzeegvi gehdee 1 iimerhvv jvjig tavigdana bh gej taamaglaj bn,nairyylagchn neg ih shineleg ym tavih geed aldchih shig bolloo ,jvjign ooroo baigaagaaraa tavigdsanch gaihamshigtai shde,odoo Naranbaatar amaa barij bgada
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2015-11-27 15:32
Театр массыг дагуулдаг болохоос биш массыг дагадаггүй
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-26 09:25
Наранбаатар төрийн шагналт ичиг ичиг
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-11-26 09:23
Сонгодог урлагийг нийгмийн олонхид зориулна гэдэг ч муу шүү, дэмжиж байна.
202.21.112.xxx [202.21.112.xxx] 2015-11-25 10:31
Сонин л бичвэр байна. Зөвхөн хувийн үзэл бодлоо тулгасан .....
180.149.67.xxx [180.149.67.xxx] 2015-11-24 19:46
магадгүй дөлгөөний хувьд 13 настай жульетаг төсөөлөн тоглож, Дурламтгай гэх Ромео 18-20 ийн дүрдээ байсан гэж бодсон. Мэдээж 13 настай охин тийм байхгүй яахав гэж өмөрч байна. хаяа арай л хөгшин үйлдэлтэй юмуу ч гэж бодож суусан. харин санал нийлэх зүйл бол үнэхээр аймар хэцүү байсан. Ромео х Жульет гэх Баз Лухарманы шинэчлэн хийсэн киног үзээд шинэчлэх гэдэг муугүй шүү гэж бодсон. Харамсалтай нь тэр үгүй байж. 1. Хэтэрхий Монголчлох гэж хичээсэн - тэгж хичээж монголчлоод ойлгуулах гээд байгаа хүмүүс нь театрын гадна ПАБД байгаа гэж бодоогүй бололтой. 2. Нөсөр хөгжим, чанга дугаралт гэдэг хүнийг хөөргөж сэргээдэгч гэлээ хүний чихэнд хязгаар гэж бий. 3. сонгодог чигээр нь тавьхад хүмүүс үзэхгүй гэж бодсон уу? эсвэл өөрийн шинжийг оруулж бүх зүйл буруу байгааг харуулах гэсэн үү? эсвэл үнэхээр сонгодог хувилбараар нь тавихад монголд олигтой жүжигчингүй гэж бодсон уу? ЗА ЯАДАГ Ч БАЙСАН ГАРЧИГ ЗӨВ "РОМЕО ЖУЛЬЕТТА ХОШИН ШОГ БИШ". энэ шинэчлэлийг би эмэгнэлт хувилбар гэж нэрлэнэ
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2015-11-24 16:14
uneheer ene bichsen shig bol hetsuuhen l yum bolj hairan ch delhiin songodog jujig. Oligtoihon yum hiichihgui.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-11-24 11:09
Нэг их дэлхийн сонгодог алдартай жүжгий /охиндоо/үзүүлэх гээд очсон чинь нүүр улайх шиг боллоодоо???арайчдээ???инээдмийн хувилбар юм болуу????
122.201.20.xxx [122.201.20.xxx] 2015-11-23 18:16
Жульета чинь 14 настай охин шүү зохиол дээрээ
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2015-11-23 17:35
Наранбаатар найруулагч Гамлетыг гутаасан одоо Ромео Жульеттаг мөн адил гудамжны урлаг болголоо. Найдандорж болон бусад найруулагч нар юу хараад суугаад,хүлээгээд байна вэ.Наранбаатараа та аугаа их Шексперыг шалбаагт бүү хутга,зогс
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-11-23 15:45
Наранбаатар бол сонгодогт "балчирдах" залуу байна лээ. Яахав "арилжааны жүжиг", "арижааны кино" найруулж байвал болох юм байна лээ, Баатар найруулагчаас, Мөнхдорж найруулагчаас бүр Найдандоржоос суралцаач ээ, Наранбаатар аа
49.0.161.xxx [49.0.161.xxx] 2015-11-22 12:12
Наранбаатар гэдэг нөхөр урлагт юу хийхэв дээ.Бөөн хийрхэл .Ер нь тухайн мэргэжлээр асар их туршлага мэдлэг хуримтлана гэдэг бол цаг хамгийн гол шалгуур болдог гэдгийг амьдрал өөрөө баталсан юм шүү.
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-11-21 00:57
Мөнгөний жүжиг хийхээ болиочээ Наранбаатараа. Хүмүүсийн марзагнах, секси байдлыг сонирхох массд зориулж оюуны түүчээ гэсэн үндсэн үүргээ мартаж байгаад харамсаж байна. Би урд нь энэхүү жүжгийг үзэж байсан харин найруулагч таны хувилбар таалагдсангүй.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-11-20 17:40
Нэгд: Жульетта насанд хүрээгүй жаахан охин Хоёрт: Сонгодог жүжгийг сонгодогоор найруулбал сонгодог, солиотойгоор найруулбал солиотой болно. Гуравт: Францад үүнээс ч илүү солио гажигаар найруулж тавьсан нь үзэгчдийн таашаалд нийцэж байлаа. Дөрөвт: Тэртээ тэргүй насанд хүрээгүй охиныг садар самуунд уруу татаж байгаа өсвөр насны залуугийн азгүй төгсгөлтэй энэ жүжгийн зохиолын анхны хувилбар #порнограф маягаар явуулын тайзнаа тавигдаж байсан тухай судлаачдын баримт байдаг. Тавд: Сонгодог гэдэгт зөвхөн драмын гунигт жүжиг, дуурийн эмгэнэлт цомнол ордог юм биш. Сонгодог инээд ч бий. Гэхдээ Наранбаатар гэх нөхөр энэ жүжгээ сонгодог гэж сурталчилсан бол түүний буруу. Харин сонгодог жүжгийг сонгодог бишээр найруулан шинэчилж тавилаа гэсэн бол өөр хэрэг.
202.179.17.xxx [202.179.17.xxx] 2015-11-20 16:31
Жулиэтта угаасаан 14тэй ч билүү тийм байдаг биздээ?
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2015-11-20 16:00
Энэ этгээдийг төрийн шагнал авахаар нь үнэхээр гайхсан шүү,Болд , Сосорбарам энэ 3 ичих хэрэгтэй, ер нь бол хүмүүс энэ 3-г төрийн шагналт гэхээсээ илүү ичгүүр сонжуургүй бялдуучилсныхаа ,арын хаалгадсаныхаа хүчинд авсан гэж дүгнэдэг шүү,энэ цөвүүн цагт иймэрхүү хүмүүс ялгаран товойж харагдах юм даа,өмнөөс нь бид ичээд байхад өөрсдөө ичдэггүй юм байх даа хөөрхий.
178.25.162.xxx [178.25.162.xxx] 2015-11-20 15:47
bi öör zuiliin talaar bichih gesiin bi gadaadad amidardag mongol televizee interneteer l uzne harin barag ödröör shahuu end bol oroi 23tsagaas hoish gardag kinonuud 16+ gesen bichigtei garaad baidgiin (erotik), bas solongos olon angit uzdeg door bulan deer n bas16+ gesen bi bodohdoo ene nasnaas deesh hun uzeh gej baigaa bolovuu harin ter kino n baidag l ödör uzej boloh ger buliin kino esvel ter too öör uchirtai yum bolovuu
124.158.76.xxx [124.158.76.xxx] 2015-11-20 14:55
МАНАЙД СОНГОДОГ УРЛАГ ГЭЖ ИХ ЯРЬЖ, БАС ЖҮЖИГЛЭХ ГЭЖ ОРОЛДДОГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ. АРГАГҮЙ ДЭЭ. ХОШИН ШОГИЙН ХУУЛБАР ТАВИЛТ, МАРЗАГНУУР ЗҮЙЛЭЭР СҮҮЛИЙН 20 ЖИЛ УГЖЛАА Ш ДЭЭ. ТЭГЭХЭЭР ҮЗЭГЧИД НЬ ИНЭЭХЭЭС ӨӨР ЯАХИЙН. БАС ХОЛЛИВУУДЫН КИНОНД ТОГЛОСОН ГЭЖ ШОУДАЖ ДҮР ЭСГЭН БАС НЭГЭН ШАГНАЛ ГОРИЛОГЧИДЫН ХӨНГӨМСӨГ БОДОЛТОЙ АДИЛ БОЛЖЭЭ. РОМЕО ЖУЛЬЕТТА БИШ ХАРИН Ч МАКСИЙН ТАВЬСАН РОМОО ЖУЛААТАА НЬ ИЛҮҮ ГОЁ БОЛСОН САНАГДАНА. ТЭР НЬ ХОШИН ШОГ Л ДОО. ХИ ХИ ХИ НАРАНБААТАРЫН ТАВЬСАН НЬ СЕКСИ ХОШИН РУМЕО ЖИЛЬЕТТА БОЛСОН БАЙНА ЛЭЭ.
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-20 14:53
Жүжигчдэд буруу байхгүй найруулагч гэж нэг биеэ тоосон амьтан, Элбэгдоржид зусардаж байгаа царайгий нь хараарай, юуныхан нь өөрт байгаа зэвсэг, дахиад шагнал горьдсон арчаагүй байдал
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2015-11-20 14:53
er n urid n tavisan jujigtei zaaval haritsuulna l daa. gehdee sanaagaa hetruulsen bh tal bsaan
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-20 14:46
Төрийн шагнал авах хэмжээнд хүрээгүй нусан бууд шагнал өгөхөөр тэгдэг юм, Сосорбурам, энэ Наранбаатар нарын тэр шүүгч хийж байгааг хараарай нэг л их тэнгэрийн амьтад, та хоёрын урлаг мэднэ гэж юу байсан юм, тэгээд бүр сонгодог урлагийг шүү, "Шударга байцгаая" төрийн шагналынхаа оронд Элбэгдоржийг зузардаж байгаа царай нь тэр
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2015-11-20 14:41
mash boduushtai san boljee shvvmj bol bas neg suchilgaa shvv dee
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-11-20 14:07
Bazarvaani turiin soyorholtoi huniig shuumjileed baih yum.aa . Tegj baij elbegeegiin uuriig hurgeh bii dee
202.21.112.xxx [202.21.112.xxx] 2015-11-20 14:06
Кино, жүжиг, хошин шог. Тэр бүү хэл сургуулийн сурагчдад үзүүлдэг үзүүлбэрүүд хүртэл бүгд Секс, завхайралгүйгээр бичигдэхгүй бол болохгүй болсон шүү дээ. Өнөөдөр Монголд зайлшгүй шүүмж судлал хэрэгтэй байгааг энэ сэтгүүлч олж харлаа. Баяр хүргэе. Бичээд байгаарай.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-11-20 14:02
Juliet bol 13 nastai ohin 13 nastai shigee l yrina, 16 bish. zohioliig unshsan gej hudlaa yrihaa boliwol yasiin
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-11-20 13:22
Ерөнхий боловсролын сургуулиудад сонгодог урлагийн тухай ойлголт олгох цогц хөтөлбөртэй болгосон дээр байх... Урлаг мэдэрдэг хүн сэтгэл зөөлөн болдог гэж би боддог. Энд маш зөвийг өгүүлж. Сонгодог урлаг тансаг, эрхэм төгс чанараа марзагнал, хошигнол, элдэв этгээд өнгө будгаар солих хэрэггүй л болов уу.... Түүхэн бүтээл, гайхамшигт өгүүлэмж тэр хэвээрээ л хойч үедээ уламжлагдах нь илүү эрхэм юм даа....
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-11-20 13:19
Жүжиг үзсэн юм уу... өөрөөрөө л үз л дээ. Гуних гэсэн хэлбэрээр үзэх гээд яадаж яана... Дэлхий нийт энэ жүжгэнд одоо уйлахаа больсон... тиймээс тавигдаж байгаа хэлбэрүүд ямар ч байж болдог болсон
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2015-11-20 13:11
Dulguunii songolt arai l bishee
202.21.111.xxx [202.21.111.xxx] 2015-11-20 12:44
яг зөв, сонгодог гэдэг нэршилдээ таараагүй байлаа. жүжигчид тоглолт сайтай байсан ч, зохиомж нь жоохон тааруу санагдсан. шинэлэг байлгах гээд хэтрүүлсэн санагдсан.
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2015-11-20 12:41
ОДОО БОЛЬ ИНЭЭД ХҮРГЭХ ХҮНИЙ ДООГ ТОХУУ БОЛСОН ЮМ ХИЙ ЖБАЙНА.КАЗАХУУД ЭНЭ ТАЛААР ОНИГОО ХИЙСЭН БАЙСАН Ш ДЭЭ.
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-11-20 12:40
Монголд сонгодог урлагыг ойлгох арай л болоогүй байна даа, марзагналыг урлаг гэж хүлээж авч байна шүү дээ, үнэн шүүмж болжээ,шүүмжлэлийг бид бусдын хийснийг үгүйсгэлээ, чаддаг юм бол өөрөө хийхгүй яасий гэж хүлээж авдаг улс шүү дээ, санаа өглөө, болохгүй байгаа юм байна, илүү сайн хийх ёстой юм байна,мэдээгүйг мэдрүүлэв гэсэн утгаар ойлгодгүй нь тун харамсалтай харагдах юм даа
103.9.88.xxx [103.9.88.xxx] 2015-11-20 12:36
Бас боддог л бодол.
124.158.109.xxx [124.158.109.xxx] 2015-11-20 12:32
Sanal neg bna, uzegchdiin bolovsrol uneheer muu bolson shuu dee, ard olnii diilenh hesegt zoriulj toglodgoos bolood songodog ni ch songodog bish bolood baigaa shuu, bas uneheer songodog t ba duurit durlasandaa bus deedsiin hureend bagtsan l bol duuri uzej baigaagaa olon niited haruulah, medegdeh yostoi gesen teneg, uruvdmuur bodoltoi " hatagtai " nar ch uh boljee
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-11-20 12:31
naranbaatar gej biee tooson teneg gar uuruusuu busdiig shuumjilsen erguu nowsh
202.131.244.xxx [202.131.244.xxx] 2015-11-20 12:29
Найдандоржийн найруулсаныг үзэж б/сан.Энэ удаагийн тоглолтыг үзэх үү.яах вэ гэж бодоод л б/на.Сэтгэлд нэг л буухгүй б/наа
202.70.45.xxx [202.70.45.xxx] 2015-11-20 12:28
бүх бичсэн зүйлтэй санал нийлж байна
182.160.35.xxx [182.160.35.xxx] 2015-11-20 12:28
mash zov shuumj bn eronhiidoo jijig tiimerhuu bolson g uzsen hun bur heleh baih ug unench hairiin duuli biz dee
124.158.78.xxx [124.158.78.xxx] 2015-11-20 12:27
Naranbaatar nairuulagch tailbaraa hiimeer bn
175.211.106.xxx [175.211.106.xxx] 2015-11-20 12:25
uchirtai 3 tolgoi l saihan duuri oodrogoor duusdag bolohoor . tegeed ch bolson yavdal deer undeslesn bolohoor jinhene. romeo julet bol zohiol tegeedch ih emgeneltei bolohoor muu yor. eniig sanaachilsan hun mongolchuudad muu energi taraah gej eniig hiij baigaa . nadaas hol bai muu yor tui tui

Бидэнтэй нэгдээрэй