Өдөр тутмын сонинуудын 11 дүгээр сарын 20-ны өдрийн мэдээ, мэдээллийн тойм
"Өдрийн сонин" энэ өдрийн дугаартаа "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын Сенатын тэргүүн Жерар Ларшег хүлээн авч уулзлаа", "Ази, Номхон далайн орнуудын авлигатай тэмцэгчид Монголд чуулж байна", "Өндөр халуурч, гүйлгэдэг ханиад хүүхдүүдийн дунд түгээмэл байна", "Ч.Жигжид: Цанхийн зүүн уурхайгаас олборлосон нүүрсний 35 хувь нь Чалкогийн өрөнд, 65 хувь нь олборлолтын зардлаа нөхнө" зэрэг нийтлэл, ярилцлагыг онцолжээ.
"Өнөөдөр" сонины энэ удаагийн дугаараас "Хөдөө аж ахуй дахь Хятадын сонирхол", "Д.Ганбаатар: Үндсэн хуулийг сайжруулах цаг хугацааны боломж яг одоогоор алга", "Гаальчид дахиад л авлигын торонд орооцолдов", "Парис руу шууд галт тэргээр зорчино", "Монголчууд санхүүгийн мэдлэгээр 43-т орлоо" зэргийг уншина уу.
"Зууны мэдээ" сонины тэргүүн нүүрт "Урагшгүй төрийн увиагүй хэмнэлт", "Б.Гарамгайбаатарыг огцруулах санал гаргажээ", "Газраа баталгаажуулаагүй 1591 иргэний газрыг шинээр өмчлүүллээ" зэрэг мэдээ, нийтлэл, "С.Оюун: Иргэд нь Засаг даргаа сонгохыг ИЗНН дэмжиж байгаа", "Х.Баттулга: 1911-1919 оны эх орончдын түүх давтагдаж байна" зэрэг ярилцлагуудыг нийтэлжээ.
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас "Хоёр "ЭНХ"-ийн хорших шалтгаан" тойм, "Өмнөговь суманд бог малын гэдсээр татсан цастай байна", "Биологич амиа хорлов уу, амьнаас үнэтэй баялаг уу" зэрэг мэдээ, нийтлэлийг унших боломжтой.
"Засгийн газрын мэдээ" сонин өнөөдрийн дугаартаа "Монгол, Францын холбоос /Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй айлчлалын багийн сурвалжлага/", "Эдийн засгаа олон улсад нээлттэй болгох нь чухал", "Хятад улс руу нэг кг мах 12000 төгрөгөөр экспортлоно" зэргийг нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 941 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.