Шууд Chart

Террористуудын гарт эхнэрээ алдсан франц залуугийн захидал

2015-11-20 16:12:01

Зовлон зүдгүүрийн дунд жинхэнэ хүн чанар танигддаг гэсэн үг байдаг. Хайртай эхнэрээ алдсан нэгэн франц залуугийн террористуудад хаягласан захидал дэлхий дахинд өргөн тархаж өр нимгэн хүмүүсийн сэтгэлийн утсыг чамгүй хөндөж байна. Энэхүү захидлын орчуулгыг Болдбаатар Доржсүрэн гэх фэйсбүүк хэрэглэгчийн орчуулгаар хүргэе.

Би та нарыг үзэн ядахгүй ээ!

Баасан гарагийн орой та бүхэн нэгэн хүний амийг авч одлоо. Олноос онцгой тэр хүн бол миний хамгаас хайртай хань, хүүгийн минь эх байсан боловч би та нарыг үзэн ядахгүй ээ.

Би та нарын хэн байсныг мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй байна. Учир нь та бүхний сүнс нэгэнтээ үхсэн гэдэг нь гарцаагүй.

Хэрвээ та бүхэн ариун дээд шүтээнийхээ төлөө утга учиргүй аллага явуулж тэгснээр бидэнд тэрхүү шүтээнийхээ гэгээн дүрийг харуулна гэж бодсон бол эхнэрийн маань биед шигдсэн сум болгон ариун шүтээний чинь зүрхэнд шарх болон үлдсэн болохыг мэдсүгэй !

Тийм болохоор би та бүхэнд өшөө хорслоор хариу барьмааргүй байна. Та бүхний өшөө хорслын хойноос хөөцөлдөх бурангуй үйл өөрсдийг чинь өнөөдөр ийм байдалд хүргээд байгаа бөгөөд хэрвээ би уур хилэнгээр өшөө хорсолд хариу барьваас үнэн хэрэгтээ бусармаг үйл ажиллагааны чинь өмнө бууж өгснөөс өөрц юу байх билээ.

Та бүхэн намайг айлгаж, үл итгэсэн харцаар элэг нэгтэнгүүдээ гөлөлзөн ширтсээсэй гэж бодсон буй за. Түүнчлэн аюулгүй байдлынхаа төлөө өөрт олдсон эрх чөлөөгөө золиослоосой ч гэж горьдсон байж таарна. Харин би та нарын санаархлыг хэрхивч гүйцэлдүүлж чадашгүй нь.

Хэд хоног хүлээсний эцэст өнөө өглөө би түүнийгээ дахин олж харлаа. Тэр маань Баасан гаригийн орой гэрээсээ гарах агшинд нүдэнд хоногшин үлдсэн тэр л үзэсгэлэнтэй төрхөө хадгалсан хэвээрээ байсан. Арван хоёр жилийн өмнө чухам тэрхүү үзэсгэлэн гоо төрхтэй ханийнхаа төлөө би ухаангүй дурлалдаа шатаж байсан даа.

Үнэндээ тэрхүү гашуудлын мэдээг сонсоод элэг зүрх хоёр минь эмтрэн уначихав уу гэмээр болсныг нуухгүй ээ. Энэ удаа өчүүхэн ялалтыг та бүхэнд найр тавьсугай! Гэхдээ энэ бол түр зуурын ялалт шүү гэдгийг битгий мартаарай. Хайртай эхнэр минь үүрд бидэнтэйгээ хамт үлдсэн бөгөөд хэзээ нэгэн өдөр бидний эрх чөлөөт гэгээн сүнс энхжингийн оронд эргэж уулзах нь дамжиггүй. Тэр цагт диваажингийн орны дааман хаалга та бүхний өмнө тас хамхигдсан байх нь ч тодорхой.

Бидний эв нэгдэл түмэн цэргээс ч илүү хүчтэй болохоор хүүтэйгээ би хүний орчлонг амь нэгтэй туулах болно. Надад та бүхэнд зориулах илүүдээ гарсан цаг алга. Учир нь дөнгөж сая унтаад сэрсэн бяцхан Мэлвил хүүгээ асрах хэрэгтэй болчихлоо.

Ой долоохон сартай бяцхан хүү маань юу ч болоогүй юм шиг боорцог идэж надтай цуг наадан тоглож өөрийн эрх чөлөө, баяр хөөрөөр та бүхнийг газар дор ортол ичээх нь гарцаагүй. Яагаад гэвэл хүү маань ч гэсэн надтай адилхан та нарыг үзэн ядахгүй байгаа болохоор тэр юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Террористуудын гарт эхнэрээ алдсан франц залуугийн захидал  
Үзсэн: 6413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2015-11-22 16:33
Musalman shashintnuudiin dotroo sunut shiit gsn 2 urdgal hoorondoo daitaj ehelsnees bolood delhii dahiniig ene muuhai uil ajillagaandaa tatan oruulchihlaa shuu dee. Mus shashin mash aimshigtai amia bodson shashin yum uu daa. Hetsuu bn
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2015-11-22 16:33
Musalman shashintnuudiin dotroo sunut shiit gsn 2 urdgal hoorondoo daitaj ehelsnees bolood delhii dahiniig ene muuhai uil ajillagaandaa tatan oruulchihlaa shuu dee. Mus shashin mash aimshigtai amia bodson shashin yum uu daa. Hetsuu bn
77.218.251.xxx [77.218.251.xxx] 2015-11-22 03:47
Тиймээ харамсалтай байна Даан ч негее мусалымууд нь хvний амьдрал хань vр хvvхэд хайр гэж юу байдагийг мэдэхгvй нь харамсалтай . Тэдэнд байглаас зевхен адгуусан зан чанар л заяасан болхоор ..... Санаагаар болдог бол нэг ч мусалим шашинтанг энэ хорвоо дээр vлээхгvй юм сан .
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-11-21 07:29
Энэ бол гайхамшиг биширлээ.Энэ дэлхий аврагдана гэдэгт итгэлээ. Яагаад гэвэл ийм хүмүүс олон болвол хар хүчнийг давах болно дэлхий нийтээрээ.
104.59.120.xxx [104.59.120.xxx] 2015-11-21 03:30
жинхэнэ уужуу сэтгэлт эр хүн байна, хүүгээ өсгөх хэрэгтэй тиймд тэднийг үзэн ядах өшөө авахад зориулах илүүдээ гарсан цаг алгаа гэж байна,
98.226.83.xxx [98.226.83.xxx] 2015-11-21 02:45
mongol hun ulsuj baival chutguriin boltugai mahiig ideerei.idej chadahgui bol chi mongol hun bish yum.
98.226.83.xxx [98.226.83.xxx] 2015-11-21 02:42
denduu saihan setgeltei chini buruu bishee.mongoliin niigemd chamd tohioldohk zovlon ireed baina daa.hairtai saihan busgui chin horvood baihgui bolsond uneheer haramsaj baina.gemgui saihan frants busgui baisan bainh daa?horvoo chi hunii zovlond tsadahk boloogui bololtoi!hun bur busdiig hundlehk uhaantai yavaarai!taalagdah setgel ugui bol saihan alaltsiy.mongolchuudiin huvid tolgoi tasdahk ene ter bol sonin bish yum.mongol hun baigaliin huuliaar mahchin bolson humuus baigaa yum.bi baharhaj baina daa.
110.70.14.xxx [110.70.14.xxx] 2015-11-21 01:42
Teneg frants gesen erguu malaa chini hairtai hunig chin huugin chin ehig ingeed alchihwal chi yaj nus nulimastaigaa holildoj aliagaa aldaj bh boloo cham shig tarhin gashilsan uruwduh setgelgui adgin shaar bish ene zaluu harin ch seteglin hattai uhaantai hun bn chi naad umhii amnaasaa gargaj bgaa ugee bitgii iim yman deer bichij bai olon hunii haraalig idej camd bolon ger buld chin gai irne
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-11-20 23:48
Баярлалаа гэж байх шиг байна .Хөөрхий Франц эмэгтэйг өрөвдчөхлөө .
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-11-20 18:46
Za yahawde Uhsenii hohi amidiin zol boloodl hotsordog shuu de.
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-11-20 18:19
Hairtai hunee aldah mash ih hetsuu baihaa, uneheer haramsaltai yum. Hohi ni gej hezee ch helj chadahgui. Gehdee yag gol buruutan ni baruuniihanii hargis hertsgii bodlogo shuu dee. Engiin nomhon irged l huld ni uregdeh yumdaa
213.113.8.xxx [213.113.8.xxx] 2015-11-20 18:00
Yasan setgel ovdono be?
202.131.231.xxx [202.131.231.xxx] 2015-11-20 17:48
Доор сөрөг сэтгэгдэл бичсэн зарим хүмүүсийн толгой нь гашилж ухаан нь самуурсан байдаг байхаа
203.194.118.xxx [203.194.118.xxx] 2015-11-20 17:40
Jaahan huuhduud setgegdel bicheed baigaa yum uu daa. Nasand hursen bol hania aldsan huniig hundetgej medmeersen.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-11-20 17:22
Teneg france ter amerikchuudaa heleech de. Yugaa solioood baigaan arabad heden zuun munagaaraa ger bulee aldaj hana murguj baihad ta nar haana baisan yum hohino
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-11-20 17:12
ene bol yalalt aa
213.162.68.xxx [213.162.68.xxx] 2015-11-20 17:07
oir dotnii hunee aldah yamar baidgiig medehuu .uhaan sanaa chine eruuluu..
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2015-11-20 16:59
yaduu eriin sug bn daa chi

Бидэнтэй нэгдээрэй