Шууд Chart

Мянгат малчид 70 шахмаар нэмэгджээ

2010-01-25 18:48:30

    Оны эхний байдлаар тус аймагт мянгаас дээш малтай малчин 420 орчим байгаа нь ноднингийн мөн үеийнхээс 70 шахмаар олон байна. Эрдэнэмандал, Батцэнгэл сумынхан хамгийн  олон буюу 55-64 мянгат малчинтай бөгөөд нийт мал сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа төдийгүй улсад дээгүүр орж байгаа юм.
Тус аймагт хоёр мянгаас дээш малтай 20 гаруй малчин , 3-5 мянган малтай  олон туслах малчинтай сайн малчин цолтон тав байна. Сүүлийн хориод жилд Архангайн мал сүргийн тоо толгой 3,6 саяд хүрч бэлчээр талхлагдсан нь  малчид тоо толгойг биш сүргийн чанарыг эрхэмлэх нь чухал болжээ.

Малчдад туслах хөдөлгөөн өрнөж байна
Энэ сарын 19,20-ны өдрүүдэд орсон их хэмжээтэй тундас  аймгийн нийт сумын нутгийг зудын байдалтай болгож ихэнх нутгийн өвөлжилтийг ноцтой хүндрүүллээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Онц байдлын комисоос малчдад туслах уриалга гаргасны дагуу аймаг сумын төвийн иргэд нэгээс хоёр өдрийн цалин , эд материалын зүйлсээр малчдад туслах хөдөлгөөн өрнөж  эхэллээ.     Мөн Улаанбаатар ,Орхон, Дархан-уул аймаг дахь   нутгийн зөвлөлийнхэн уугуул нутгийнхаа малчдад туслах хөдөлгөөн өрнүүлээд байна. Мөн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх нутгийн зөвлөлийнхөн төлөөлөгчөө ирүүлж, зудын байдалтай танилцаад, юу хэрэгцээтэйг судалж малчдад хүнсний зүйл, малчин өрхүүдэд эмийн сан өгөх шийдэл гаргасан бололтой. Аж ахуйн нэгж байгууллагын түрүүч нь малчдад өвс тэжээл хүргэж өгөх нэн тустай ажлыг эхлээд байна

Монцамэ агентлаг

Нийтэлсэн: Б.Багабанди

Мянгат малчид 70 шахмаар нэмэгджээ  
Үзсэн: 1768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй