“The Mongolian Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа өчигдөр гэртээ нас барсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад байна. Энэ дагуу ЦЕГ-тай утсаар холбогдож тодруулахад одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй, шалгаж байна гэсэн хариуг өглөө. Мөн гадны нөлөөтэй нас барсан эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний дүгнэлт гараагүй байна.
Сэтгүүлчийн хамгийн сүүлд эрхэлж байсан "The Mongolian Mining Journal" сэтгүүлийн хувьд эдийн засаг, уул уурхайн томоохон сэтгүүл юм. 2008 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа аль нэг байгууллага, хувь хүнээс хараат бус, мэдээллийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажиллаж ирсэн байна. Мөн сэтгүүлч Л.Болормаа сүүлийн 10 гаруй жил уул уурхай, эдийн засгийн сэдвээр дагнан бичсэн бөгөөд улс төр, эдийн засгийн ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүсийн талаар олон нийтлэл бичсэн байдаг.
Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран ажиллагчдад гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгүүлчийн нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна | ||
Үзсэн: 1182 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.