БНХАУ-ын Чиндао хотод болсон олимпийн эрхийн оноо олгох уламжлалт гранпри тэмцээнд 59 орны 375 /эрэгтэй 236, эмэгтэй 139/ жүдоч өрсөлдлөө.
Тус гранприд манай баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, шагналт VII байрт хоёр жүдоч орсноор Япон улсын араас хоёрдугаар байрт жагслаа. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр зодоглож алтан медаль хүртлээ.
Тэрбээр эхний тойрогт хийлж, БНХАУ-ын Шин Та, Израйлын П.Палтчик, Нидерландын М.Коррейл нарыг дараалан цэвэр ялж, хагас шигшээд үлдсэн. Улмаар энэ оны ДАШТ-ий мөнгөн медальт Германы Карл Ричард Фрайг юүко үнэлгээгээр буулган авснаар финалд Казахстаны Максим Раковг торгуулиар ялсан юм.
Манай тамирчдын үзүүлсэн амжилт:
Алтан медаль:
-Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа
-Эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр
Мөнгөн медаль
-Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг
-Эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг
Хүрэл медаль:
-Эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаяр
-Эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон
Шагналт VII байр:
-Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Хэрлэн
-Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг
Н.Түвшинбаяр Чиндаогийн гранприд түрүүллээ | ||
Үзсэн: 687 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.