Мальта улсад өнгөрсөн долоо хоногт болсон шатрын Олон улсын нээлттэй тэмцээнд их мастер Б.Гүндаваа оролцож түрүүллээ. Тэрбээр энэ удаад түрүүлснээр "Малта Опен"-д хоёр дахиа түрүүлээд байгаа юм. Тав дахь удаагаа зохиогдож буй тус тэмцээнд 31 орны 200 шатарчин оролцсоноос манай улсаас “Шунхлай” группийн тамирчин, их мастер Б.Гүндаваа 9 өрөг тоглосноос 7 хожиж, 2 тэнцэн 8 оноогоор түрүүлсэн байна.
"Мальта Опен" тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар манай улсын хүргэн, Мальта улсын иргэн Псалиа Кларанс ажилласан бол тэмцээний орлогч шүүгчээр Олон улсын шатрын холбооны шүүгч Ж.Мөнхбаяр томилогджээ.
Б.Гүндаваа "Мальта Опен" тэмцээний хошой аварга боллоо | ||
Үзсэн: 1119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.