Дэлхийн соёл иргэншилт ард түмэн сайхан бүсгүй, шилдэг бараа бүтээгдэхүүн гэх мэт олон төрлөөр уралдаж, шалгаруулалт явуулдаг. Тэгвэл гэрийн тэжээмэл нохдын дунд ч иймэрхүү тэмцээн болдог аж. Калифорни мужийн Петалума хотод "Sonoma-Marin Fair" буюу хамгийн зүс царай муутай нохойг шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар иржээ.
Гурван үе шаттайгаар явагдсан 2015 оны тэмцээнд Бараг Modo хэмээх эрлийз нохой түрүүлж, "Дэлхийн хамгийн муухай нохой" цол хүртсэн байна. Тэмцээнийг зохион байгуулагчид дэлхийн хамгийн муухай зүс царайтай нохойгоор шалгарсан Барагийн эзэнд тэргүүн байрын шагнал болох 1 500 ам. долларыг гардуулан өгсөн аж.
Хоёрдугаар байрт Хятадаас гаралтай Чихуахуа, гуравдугаар байрт Фродо дуудлагатай нохой тус тус шалгарчээ.
Дэлхийн хамгийн муухай нохойг шалгарууллаа | ||
Үзсэн: 1333 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.