Уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ байгаль орчин сүйдэж байна. Тиймээс БОАЖЯ-наас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх талаар хэд хэдэн баримт бичиг боловсруулжээ. Үүний нэг нь уул уурхайн олборлолт хийсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал юм. Өмнө нь ийм аргачлал байгаагүй бөгөөд уул уурхайн үндсэн орд хаана байрлаж байгаагаас шалтгаалан нөхөн сэргээлт хэрхэн хийхийг тодорхой заажээ. Дээрх аргачлалыг тун удахгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил болгох юм байна.
Уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил харилцан адилгүйгээс гадна дүн мэдээлэл нь ч янз бүр гардаг аж. Тиймээс өнгөрсөн онд БОАЖ-ын сайд, Үндэсний статистикийн газрын даргын хамтарсан тушаалаар уул уурхайн байгаль орчны нөхөн сэргээлтийн маягтыг шинэчилсэн байна.
УМХГ, АМХЭГ, БОАЖЯ тус бүрт нөхөн сэргээлтийн мэдээлэл өөр өөр гардаг байсан. Харин дээрх маягтийг гаргаснаар Статистикийн газраас дүн мэдээг нэгтгэхээр болсон нь ямар ч эргэлзээгүй баттай мэдээлэл болно хэмээн мэргэжилтнүүд өгүүлж байна.
Нөхөн сэргээлт хийх аргачлал гаргалаа | ||
Үзсэн: 2539 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.