Шууд Chart

"Голдэн Стэйт Уорриорс" баг 15 дараалж ялалт байгууллаа

2015-11-23 15:44:54

NBA-гийн талбайд өнөөдөр зургаан тоглолт боллоо. Денвэр Наггетс талбай дээрээ Голдэн Стэйт Уорриорс багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхнээс зочин баг тэргүүлсэн бөгөөд дөрвөн үеийн турш Уорриорс давамгайлж 118:105 харьцаагаар улирлын 15 дахь ялалтаа байгууллаа.

"Дайчид" улирал эхлэснээс хойш нэг ч хожигдоогүй бөгөөд 1948-1949 оны Вашингтон Капитолс,1993-1994 оны Хьюстон Рокетс багуудын хийсэн түүхэн дээд амжилттай зэрэгцээд байгаа юм. Тэдний дараагийн учраа Лос Анжелес Лейкэрс. Тус багийг хожиж чадвал улирлыг эхний 16 тоглолтод ганц хожигдолтой баг болж NBA-гийн түүхэнд бичигдэх юм.

Тус тоглолтод Плэй Томпсон 21 оноо, 7 оновчтой дамжуулалт үзүүлж багаа тэргүүлжээ.
Бусад тоглолтууд

Торонто Репторс 91-80 Лос Анжелес Клипперс
Бостон Селтикс 101-111 Бруклин Нетс
Финикс Санс 116-122 Нью-Орлэйн Паликанс
Даллас Мавирекс 114-117 Оклахома Сити Тандер
Голдэн Стэйт Уорриорс 118-105 Дэнвер Наггетс
Портлэнд Трэйл Блэйзэрс 107-93 Лос Анжелес Лейкэрс

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Голдэн Стэйт Уорриорс" баг 15 дараалж ялалт байгууллаа  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй