* * *
Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Хэлбэлзэх өдөр. Дээшилж доошлох өдөр ирж байна. Төвөгтэй нөхцөл байдал ядаргаатай хүмүүсээс хол байх гэж хичээдэг тань шиг хүнд эрүүл мэндээ тэнцвэржүүлэх энэ өдөр хэцүү байна. Зарим матруудын хувьд энэ үе өнгөрсөнд хийсэн ажлынхаа үр жимсийг цуглуулах цаг. Хүссэн зүйл тань биелэгдэж урт хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө тань дуусна. Бүтэн сарны доор мэдрэмтгий байдал тань өсөж найзууд, хайрттайгаа, хүүхдүүдтэйгээ хийх хэрүүл маргаан тань өсч мэдэх тул болгоомжтой байгаарай.
Хумх (1/20-2/18)
Үр бүтээлтэй өдөр. Өнөөдөр загасны ордонд байрлаж буй сарны нөлөөгөөр ажил болон эрүүл мэнддээ шинэ эхлэлийг тавь. Тамхинаас гарах, жингээ хасах зэрэг алхамаа өнөөдрөөс хийж эхэл. Бүхий л нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, зохион байгуулалттай байснаар та амьдралдаа өөрчлөлт хийж чадна.
Загас (2/19-3/20)
Завгүй өдөр. Таны эрч хүчийг шалгах гэж байна. Эелдэг бай. Тэжээллэг хоол хүнс хэрэглэж хангалттай амралт, амар амгалан байдлыг өөртөө зориул. Гэр бүлийнхнийхээ сэтгэл санааг ойлгож чадвал өөрчлөлт хийх, буруу хариулт өгөх зэргээр тэдэнд саад болохгүй байж чадна. Бусдад мэдрэмжтэй ханд. Тэгвэл та бусдыг өөрийн талд татаж чадна. Харилцагчийн дэмжлэг болон хүнд сурталтай ажил хүлээж байгаа бол таны бизнест төвөгтэй байдал үүснэ. Тухайн ажил хэрэг ямар ч муу байдалтай харагдсан гэсэн үр дүн нь санаснаас хавьгүй дээр гарах шинжтэй. Ганц бие хүмүүс гайхалтай урилга хүлээн авах магадлалтай байна.
Хонь (3/21-4/19)
Санаа сэтгэл зовоосон өдөр. Санаанд оромгүй зүйлс болох нь. Аливаа зүйлд уян хатан байж сур. Шийдэгдээгүй асуудлууд шийдэгдэх нь. Юу ч хийсэн бай хамтрагчдаа дарамт учруулах хэрэггүй. Зарим хониныхон цагийн ажил хийж болох нь. Найз нөхөддөө юм зээлдүүлдэг ч юм уу. Таныг мэдээ ч үгүй байхад өөрийн номын бизнестэй ч болж магадгүй. Тэдэнд хувийн эмнээсээ өг. Ажил дээр тулгараад буй асуудлууд хангалттай дасгал болох ба толгой руу цохих шиг л болно. Гэхдээ хэтэрхий хүчлэх хэрэггүй. Гэсэн хэдий ч та дадал болсон ажлаасаа зайлсхийхийг хичээж магадгүй.
Үхэр (4/20-5/20)
Хүнд өдөр. Өнөөдөр хэн нэгний нөлөө явуулга таныг амжилтын шатаар өгсөхөд багагүй саад болох төлөвтэй. Юу ч тохиолдож байсан зорьсон зорилгоосоо ухрахгүй гэсэн тэмүүлэл зүтгэл тань таныг хориотой арга хэрэглэх хууран мэхлэх замаар зорилгодоо хүрэх зэргээр буруу зам сонгоход хүргэж болзошгүй. Энэ нь таны нэр хүндэд сөргөөр нөлөөлж ойр дотны хүмүүстэйгээ муудалцахад хүргэж мэднэ.
Уудам өдөр. Ихрийнхэн өөрийн мэдлэгийг тэлж оюун ухаанаа сэргээхэд тохиромжтой үе. Та юу хийвэл аз жаргалтай байхаа ялгах чадвартай. Сэтгэл хөдлөм газруудыг зорих зардлаа тооцоход интернэт гайхалтай боломж тул гадаадад амар. Та олон жил нэгэн хэвийн байдлаар амралтаа өнгөрүүлсэн бол одоо өөрчлөлт хийж өөр газарлуу явах цаг нь болсон. Худалдаа эрхлэгч ихрийнхэний хувьд жижиглэнгээр бараагаа худалдаалах бол хууран мэхлэлтээс зайлсхий.
Мэлхий (6/22-7/22)
Амаргүй өдөр. Хурал дээр мэргэжлийн зөвлөгөө сонсож байж шийдвэр гаргасан нь дээр. Гэхдээ зөвлөгөөг нөхцөл байдалд тохирох эсэх талаар сайн бод. Өнөөдөр яаруу шийдвэр гаргах магадлал өндөр байна. Санхүүгийн байдлаа сайн хэвээр нь хадгал. Юуны түрүүнд банкны үлдэгдлээ шалгахаас нэг их цааргалах хэрэггүй. Хэрэв та өөрийн мөнгөнд анхаарал хандуулахгүй л юм бол мөнгө нүдэнд харагдалгүй алга болж чаддаг гэдгийг сана. Сэтгэлийг тань зовоож байгаа бүхий л зүйлд анхааралтай ханд. Учир нь хэрэв санаа зовоох зүйл гэнэт гарч ирвэл та маш их стресст орох болно.
Арслан (7/23-8/22)
Хичээл зүтгэлтэй өдөр. Зарим нэгэн судалгааны ажил хийж буй арслангууд олз омог ихтэй байх бололтой. Хэдийгээр та хамт ажиллагсадынхаа хэтийн төлөвлөгөөг төдийлөн сайн биш гэдгийг мэдэж байгаа ч дээд албан тушаалтнаас таныг тэдэнтэй хамтран ажиллахыг шаардана. Бизнес болон олон нийттэй харилцах салбарт таны бусадтай харилцах чадвар нэмэгдэж та өөрийн хэрэгцээтэй танилын хүрээгээ нэмэгдүүлэх болно. Таны хамтран ажиллагчийн чинь оюуны болон биеийн чадвар нэмэгдэх болно. Иймээс та тэдний амжилтанд сэтгэл хангалуун байх болно.
Охин (8/23-9/22)
Ирээдүйтэй өдөр. Таны ойрын хугацаанд гүйцэтгэж байгаа төсөл тань өнөөдөр хүлээн зөвшөөрөгдөж магадгүй. Хэдийгээр та төсөлдөө цаг зав анхаарлаа зориулах хэрэгтэй болох ч сүүлд нь гарах үр дүнд та сэтгэл хангалуун байх болно. Яг одоо бол та зайлшгүй хийх шаардлагатай зүйлүүддээ л анхаарлаа хандуулан түүнийгээ хийж гүйцэтгэ. Гарч ирэх асуудлуудтай яг энэ мөчид нүүр тулсанаар шийдвэрлэх арга зам олж чадна.
Жинлүүр (9/23-10/22)
Элдэв янзын өдөр. Хамтрагчтайгаа санал зөрөлдөөнтэй байна. Бусдыг буруутгахаасаа илүүтэй өөртөө шударга ханд. Уучлал гуйх арга замыг олж магадгүй бөгөөд буруу санагдсан нь зөв болж магадгүй. Ирэх хэдэн өдөр хайр сэтгэлийн амьдрал тань гэнэтийн зүйлээр дүүрэн байна. Бизнесийн ажил хэрэг, гэрээгээ анхааралтай авч үзэх хэрэгтэй. Аяллын төлөвлөгөөнд асуудал гарна. Гэхдээ санаа бүү зов. Та зохицуулж чадна.
Хилэнц (10/23-11/21)
Мэдрэмтгий өдөр. Өнөөдөр таниас ихээхэн хүч, хичээл зүтгэл шаардсан ажил хийхээс зайлсхийгээрэй. Cap хонины ордоор дайран өнгөрч байна. Та цаг хугацаа, эрч хүч тийм ч их шаардаагүй ажлаас үр бүтээлтэй хариу авч, одоо эрхэлж буй ажил тань амжилт авчирна. Таны нууц хүсэл биелэж, хуучин найз нөхөд болон хэн нэгэнтэй холбогдсоноор сэтгэл догдолсон мөчүүдтэй учрах болно.
Нум (11/22-12/21)
Хэрвээ хүүхэд чинь сургууль дээр болж бүтэхгүй байвал дотно яриа өрнүүлээрэй. Амралт зэрэг хувийн асуудлуудад ялангуяа амралт зугаалга, очих газрууд, илгээмжийн асуудлуудад сэтгэл татагдана. Найзаасаа мөнгө зээлэхээсээ болгоомжил, найзын харилцаанд сэв сууна. Хэрэв таны эрч хүч энерги хязгаарлагдмал мэт санагдах үед урьд өмнөхөөсөө илүү тэсвэр тэвчээртэй байдлаа харуул.
Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 18/ | ||
Үзсэн: 1664 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.