Шууд Chart

“В.А.Моцартын бүтээлүүд” сонгодог хөгжмийн үдэш болно

2015-11-24 10:46:24

Монгол Улсын Филармони тайзнаа ирэх 27-ны өдөр “В.А.Моцартын бүтээлүүд” сонгодог хөгжмийн үдэш болох гэж байна. Энэхүү тоглолт филармонийн энэ дөрөвдүгээр улиралд хөгжмийг таашаагч, сонсогчдод зориулж буй төслийн хүрээнд болж байгаа.

Өнгөрсөн бямба гарагт 46 дахь жилийнээ нүүрийг үзэж байгаа “Баян Монгол” жазз найрал хөгжмийн “City Swing” тоглолтоороо  үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн бол энэ удаад Австри зохиолч, Сэргэн мандалтын дараа үеийн нэрт төлөөлөгч В.А.Моцартын бүтээлүүдийг хүргэх юм байна.

Энэ тоглолтын удирдаачаар СТА Д.Нямдаш, тоглолтын хөтлөгч тайлбарлагчаар төгөлдөр хуурч, “Virtuoso” академийн тэргүүн, лектор, хөгжим судлаач М.Цогбадрах, гоцлол хөгжимчнөөр СТА С. Мөнхзаяа, СТА З.Отгон нар гоцлон хөгжимдөх юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“В.А.Моцартын бүтээлүүд” сонгодог хөгжмийн үдэш болно  
Үзсэн: 865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй