Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөл, олон нийтийн цагдаагийн ажилтнуудын хамтарсан анхдугаар зөвлөгөөн өнөөдөр “Өргөө-1” кино театрын их танхимд зохион байгуулагдлаа. Уулзалт, зөвлөгөөнд УБХЦГ, НЗДТГ,ИТХ, Иргэний зөвлөлийн удирдлагууд оролцсон юм.
Зөвлөгөөнд цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэн “Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн асуудал” сэдвээр, “Шударга Монгол цагдаа” төрийн бус байгууллагын захирал Г.Мичид “Цагдаа иргэдийн хоорондын харилцаанд нөлөөлж буй хүчин зүйл” сэдвээр лекц орж, санал асуулга явууллаа.
Зөвлөгөөний үеэр олон нийтийн цагдаагийн 224 ажилтнуудын 1 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлж, дүгнэн, цаашид хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэж, санал, хүсэлтийг сонсож, олон нийтийн цагдаагийн ажилтнуудаас “УРИАЛГА”-ыг гаргалаа.
Идэвх санаачлагатай, бусдыгаа манлайлан ажилласан олон нийтийн цагдаагийн ажилтан С.Лхагвасүрэн, Т.Алтансүх, Г.Гантуяа нарыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр, Л.Гомбодорж, Х.Энхсаруул нарыг Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны “Талархал”-аар, Г.Тэмүүжин, Б.Жаргалбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын “Баярын бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.
Иргэний зөвлөл, Олон нийтийн цагдаагийн ажилтны анхдугаар зөвлөгөөн боллоо | ||
Үзсэн: 517 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.