
Энэ сарын 13-ны өдрийн 15 цагт БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 19-р хорооны нутаг дэвсгэрт иргэн “Э”-гийн эзэмшлийн Тоёота ланд-80 маркийн машинаас ан агнуурын зориулалттай буу, бичиг баримт, сум хулгайд алдагдсан дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж, БЗД-ийн 22 хорооны нутаг дэвсгэрт оршин суух “Г” гэгч бусадтай бүлэглэн үйлдсэнийг ирүүлж, саатуулан мөрдөн шалгаж байна.
Хэрэг үйлдэгдэх үед иргэн “Э” нь машинаа түгжилгүй орхисон хэсэгхэн зуурт эд зүйлээ алдаж, цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас машиндаа эд зүйлээ орхихгүй байх, түгжсэн эсэхээ сайтар шалгах, шөнө, оройн цагаар гэрэлтүүлэггүй газар, орон сууцны орчинд машиныг байршуулахгүй байх, харуул хамгаалалттай, манаачтай зориулалтын зогсоолд тавьж, өмч хөрөнгө, эд зүйлээ алдахаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулжээ.
Хулгайд алдсан ангийн буу, сум зэргийг эзэнд нь олж өгчээ | ||
Үзсэн: 1210 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.