![](/uploads/201511/news/thumb/e3237488c4513a148393b24ac5f328b7_x3.jpg)
Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах дадлыг зөв хэвшүүлэх, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион явагддаг “Ногоон гэрэл-цагаан шугам-2015” тэмцээний эхний шатны шалгаруулалт 21 аймаг 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд нутаг дэвсгэртээ зохион байгуулагдаж, Төв, орон нутгаас шалгарсан багуудын тэмцээн нь энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар чуулга дээр 33 дахь жилдээ зохион байгууллаа.
“Ногоон гэрэл-Цагаан шугам-2015” тэмцээн нь зөвхөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдаж байсан бол сүүлийн жилүүдэд орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын дунд зохион явагдаж жилээс жилд өргөжин тэлж байна. Тэмцээнд Нийслэлийн 9 дүүрэг, хөдөө орон нутгаас 11 аймгуудын /Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дархан-Уул, Дундговь, Орхон, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймаг/ нийт 20 багийн 240 хүүхэд багачууд оюун ухаан, авхаалж самбаагаа сорин оролцож,
1-р байранд - Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “Уулзвар“ баг
2-р байранд- Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Зохицуулагч“ баг
3-р байранд - Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй-2 цогцолцор сургуулийн “Гэрлэн дохио” баг
Тусгай байранд- Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн “Эвт шонхорууд” баг тус тус амжилттай оролцлоо.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, Монголын улаан загалмай нийгэмлэгийн мэргэжилтэн Б.Намсрай, Dream box телевизийн жүжигчин Б.Тулгаа нар ажиллалаа.
“Ногоон гэрэл - Цагаан шугам - 2015” тэмцээн болжээ | ||
Үзсэн: 1682 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.