Шууд Chart

“Голден Гран-При” тэмцээнд оролцох баг тодорлоо

2015-11-25 09:30:51

Энэ сарын 28-29-ний өдрүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд болох Г.Алиевийн дурсгалд зориулсан “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээний чөлөөт бөхийн төрөлд оролцох манай баг тамирчдын нэрс тодорлоо. 

IX дэх удаагаа болж буй  энэхүү олон улсын тэмцээнд манай улсаас эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд зургаа, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд дөрөв нийт 10 бөх уригдсанаас эрэгтэй хоёр, эмэгтэй дөрвөн бөх оролцохоор болжээ.

Үүнд эрэгтэй 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр, 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэгтэй 58 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Цэвэгмид, 75 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нар барилдана.

Дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр нар оролцоно.

Тэмцээнд 44 орны, жин тус бүрт 20 гаруй бөх өрсөлдөнө. Жин тус бүрт түрүүлсэн бөхөд 10 мянга, түүнээс хоёр мянгыг нь дасгалжуулагчид нь, мөнгөн медаль хүртсэн бөхөд таван мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд хоёр мянган ам.долларын урамшуулал олгох юм байна. Өмнөх жилийн тэмцээнүүдэд жин тус бүр түрүүлсэн бөх бүрийг алтан бөгж юм уу, алтан цагаар шагнаж байжээ.

Энэ тэмцээнээс өнгөрсөн жил П.Орхон, Б.Одончимэг нар мөнгө, Э.Нарангэрэл, Д.Хүдэрбулга нар хүрэл медаль хүртсэн байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Голден Гран-При” тэмцээнд оролцох баг тодорлоо  
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй