11 дүгээр сарын 25-ны өдрийн өдөр тутмын сонины онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Нарны охид" хамтлагийн багш Б.Түмэнжаргал: Түлэгдсэн нуруун дээрээ хоёр эгчийгээ зогсооход арьс зулгарах шиг мэдрэмж төрсөн гэв", "Д.Сарангэрэл: Сонин бол хаана ч хүрдэг, дуртай цаг хугацаа орон зайд уншиж болдог мэдээллийн анхдагч хэрэгсэл" зэрэг ярилцлагыг онцолжээ.
“Өнөөдөр” сонинд "Амгалан ДЦС-ийн үйл ажиллагаа гурван цаг саатав", "Х.Мэргэн: Зохиолчын урыг гүйцэхгүйн шаналан их хэцүү", "Хүслийн жагсаалтын тав дахь хөтөлбөр", "Гааль татвар хоёрыг нэгтгэснээр 300 ажилтан цомхтгох уу" зэрэг мэдээ, материалыг онцолжээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас "Гар тооллого хар машины ноог илрүүлэх үү", "Л.Лагсаннамдаг: Эмч нарын буруугаас болж эх хүүхэд эндсэн", "Ж.Мөнхцэцэг: Арилжааны банкуудын ломбард сэтгэлгээг арилгамаар байна" зэргийг унших боломжтой.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт "Цаг хугацаа хөрөнгө мөнгөний л гарз болох юм биш үү", "Антрактидийн баялгаас ам тосдоё" зэргийг онцолсон байна.
“Засгийн газрын мэдээ” сонинд "Эрдэнэст хүргэх хонгилууд /далд уурхайн сэдвээр.../", "Гадагш урсах зардлыг дотооддоо шингээхсэн", "Монгол улс шинээр таван улстай дипломат харилцаа тогтооно" зэргийг онцолсон байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 576 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.