Шууд Chart

Чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын "Олимпийн одод" тэмцээний заавар

2015-11-25 10:04:16

Нэг. Тэмцээний зорилго

Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэгийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр, залуучуудын “Олимпийн одод” тэмцээнийг МҮОХ, Монгол “XXI зуун сан”, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, МЧБХ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Хангарьд” спорт клуб, Орхон аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулна. Өсвөр залуучуудыг чөлөөт бөхийн спортод сонирхолтой болгох, тэднийг системтэй бэлтгэх улс, тив, дэлхий, олимпийн тэмцээнд өндөр амжилт үзүүлэхэд тус тэмцээний зорилго оршино.

Хоёр. Тэмцээн явуулах хугацаа, явагдах газар

Тэмцээн 2015 оны 12 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Эрдэнэт хотын “Хангарьд” паласт болно.

Гурав. Оролцох жин, нас, ангилал

Чөлөөт бөхийн тэмцээн охид, хөвгүүд залуучууд /эрэгтэй, эмэгтэй/ дараах он, жихнгийн ангиллаар явагдана.

1998 оноос хойш төрсөн: /Өсвөр үе/

  • Хөвгүүд: 30, 34, 38, 42, 46 кг
  • Охид: 34, 38, 40, 43 кг

1995 оноос хойш төрсөн: /Залуучууд/

  • Эрэгтэй: 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120 кг
  • Эмэгтэй: 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг

Дээрхи жингүүдэд 1 кг-ийн зөрүүтэй оролцож болно.

Жич: Тэмцээнд 24 жингийн тоонд багтааж эрэгтэй 2 жинд, эмэгтэй 2 жинд 2 бөх давхардаж орохыг зөвшөөрнө. Мөн өөр багаас болон баггүй тамирчдыг оролцуулахгүй болно.

Дөрөв. Тэмцээний дүн, шагнал урамшуулал

Тэмцээн олон улсын чөлөөтб өхийн дүрмийн дагуу шинэчлэгдсэн дүрмаар явагдана.

Тэмцээнд амжилттай барилдаж эхний 3 байрт шалгарсан бөхчүүдийг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

Тав. Мэдүүлэг,  мандат олгох журам

Тэмцээнд оролцох багийн мэдүүлгийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 10:00-15:00 цагийн хооронд хүлээн авч мандат олгоно. Дурьдсан хугацаанаас хоцорсон тохиолдолд мандат олгохгүй. Мэдүүлэг нь албан ёсны тамга тэмдэгтэй байна, регистрийн дугаарыг заавал бичсэн байна. Гараар бичсэн тамга тэмдэггүй мэдүүлгээр оруулахгүй.

Тэмцээнд оролцох тамирчид дараах материалыг бүрдүүлнэ.

  • Төрсний гэрчилгээ
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн дэвтэр
  • 3х4 харьцаатай 1% цээж зураг /тухайн жилд авахуулсан зураг/
  • Мандатын хураамж 5.000 төгрөг

Зургаа. Тэмцээнд оролцох баг

Тэмцээнд их, дээд сургууль аймаг, хотын Биеийн тамир, спортын хөгжлийн төв ОХУ-ын Буриад БНХАУ-ын Хөх хотын баг оролцоно. Тамирчид байр, хоол, замын зардлаа өөрсдөө хариуцна.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын "Олимпийн одод" тэмцээний заавар  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй