Чингэлтэй дүүрэгт маргааш "Хүүхдийн номын өргөө" нээлтээ хийх гэж байна. Тус номын өргөө дүүргийн удирдлагуудын санаачилгаар анх 2010 оноос яригдаж шаваа тавьсан байна. Тэгвэл маргаашнаас эхлэн хүүхдүүд "Хүүхдийн номын өргөө" цогцолбортоо ирж, сурлага хөдөлмөртөө хувь нэмэр оруулах боломж бүрджээ.
Уг цогцолбор ЕБС-ийн бага ангийнханд зориулсан тусгай орчныг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, уламжлалт ёс заншил, ахуйг илэрхийлсэн хэлбэрээр дотоод засал тохижилтыг нь шийдэж, хүүхдүүдийг тоглоом наадмаар дамжуулан номонд дурлуулах, ном унших хүсэл эрмэлзлэлтэй болгоход тухайн танхим чиглэсэн байх жишээтэй. Мөн техник сэтгэлгээтэй хүүхдүүдэд зориулж шинжлэх ухааны танхим байгуулжээ.
Түүнчлэн ахлах ангийнхан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн танхимтай. Тус номын өргөө ЕБС-ийн сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт зориулсан байдлаар хүүхэд багачуудад үйлчлэх аж.
Чингэлтэй дүүрэгт Хүүхдийн номын өргөө байгуулжээ | ||
Үзсэн: 964 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.