Эхний дэлбэрэлт 15:40 минутад Шератон зочид буудлын хажууханд, харин хоёр дахь нь Бабилон ба Ал-Хамра зочид буудлын хажууд болсон байна. Уг дэлбэрэлтүүд арван минутад болж өнгөрсөн бөгөөд одоогийн байдлаар нийт 71 хүн амь насаа алдаж, ойролцоогоор 150 хүн шархаджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, өглөөний 10 цаг 30 минутад террористууд ачааны машинд 700 кг орчим дэлбэрэх бодистой явж байсан гэнэ.
Иракийн ерөнхий сайд Нури Малик, уг террорист үйл ажиллагааг экс ерөнхийлөгч Садам Хуссэйний талын хүмүүс болон Ал-Кайда бүлэглэлийн хүмүүс үйлдсэн хэмээн сэжиглэж байна.
Ирэх оны эхээр Иракийн Парламентын сонгууль болохтой холбогдуулан террористууд үйл ажиллагаагаа улам эрчимжүүлнэ хэмээн хэвлэл мэдээллийнхэн таамаглаж байгаа аж.
Одоогоор АНУ-ын 120,000 цэрэг Ирак улсад байрлаж байна.
Багдад хотын гурван зочид буудлыг террористууд бөмбөгдөв | ||
Үзсэн: 1687 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.