Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Их Хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдныеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Д.Ц.Эрдныеевич Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурал, Монгол Улсын Их Хурал найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай байдагт сэтгэл хангалуун байдгаа дурдлаа.
Мөн тэрээр, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 онд Монгол Улсад ажлын айлчлал хийх үеэр иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан. Үүний үр дүнд хоёр улсын иргэд хоорондын харилцаа болон хүмүүнлэгийн харилцаа ихээхэн өргөжиж, Бүгд Найрамдах Буриад Улсад жуулчилж байгаа Монгол иргэдийн тоо нэмэгдэж байгааг хэллээ.
Харин Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын үеэр хоёр орны стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа тэмдэглэн хэллээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлалындавтамж нэмэгдэж байгааг дурдаад “Энэ оны 09 дүгээр сард миний бие ОХУ-д албан ёсны айлчлал хийж, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзалт хийсэн” гэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурал болон Тамгын газар Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурал, түүний Тамгын газартай уламжлалт харилцаатай болохыг тэмдэглээд, цаашид энэхүү харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.
ОХУ-ын Буриад Улсын Ардын Их Хурлын даргыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 655 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.