Шууд Chart

Орхон голыг бохирдуулсан хэргээс мултарчээ

2013-09-18 10:23:44

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт уул уурхайн нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлосон газрыг дахин ухсаны улмаас Орхон гол ихээр бохирдсон хэргийг УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөх хэлтэст хоёр жил орчим шалгасан. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч тус газраас экологид хохирол учирсан нь хангалттай нотлогдохгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгожээ. Дээрх сумын нутаг дэвсгэрт “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийн алт олборлож байсан талбайд нөхөн сэргээлт явуулах эрхийг 50-иад компани авсан ч ихэнх нь нөхөн сэргээлт хийх бус дахин алт олборлож байсан юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Орхон голыг бохирдуулсан хэргээс мултарчээ  
Үзсэн: 1660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй