![](/uploads/201309/news/thumb/497f0132cdfad0d4df3d1576cf1fe3ad_x3.jpg)
Хөдөлмөрийн төв бирж явуулын бирж ажиллуулж эхлээд байна. Энэ ажлын хүрээнд төв биржийн ажилтан ажил хайгч иргэнийг өөрийн биеэр дагуулж явж, ажил олгогчтой уулзуулж ажилд зуучилж байна. Ингэснээр удаан хугацаанд ажил хайж буй иргэд илүү үр дүнтэй уулзалтад орж байгаа аж.
Одоогоор явуулын биржээр зуучлуулсан иргэдийн 60-70 хувь нь ажилд оржээ. Тус үйл ажиллагааг долоо хоног бүрийн 3 дахь өдрөөс бусад өдөрт тогтмол зохион байгуулах тул ажил хайж буй иргэдийг идэвхтэй оролцохыг холбогдох албаныхны зүгээс уриалж байсан юм.
Иргэдийг ажилд зуучилж эхэллээ | ||
Үзсэн: 1394 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.