Шууд Chart

Байгаль орчны сэтгүүлзүйн оны шилдэг бүтээлүүд шалгарлаа

2015-11-26 16:37:55

Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клуб, Англо Американ Дэвелопмент компани хамтран зохион байгуулж буй “Байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээл 2015” шилдэг бүтээл шалгаруулах уралдаан өнөөдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. Телевиз ба радио, сонин ба сайт, фото сэтгүүлзүй, орон нутгийн хэвлэл зэрэг төрөлд шилдгүүдээ шалгаруулсан тэмцээнд нийт 56 бүтээл ирсэн байна.

Шилдгүүдийг нэрлэвэл:

Сонин, хэвлэл ба онлайн төрөлд нэгдүгээр байрт “Үндэсний шуудан” сонины сурвалжлагч Б.Энхмарт “Гурван улс дамнасан гэмт хэрэг буюу дэрвэгэр жиргэрүүгийн эмгэнэл” цуврал бүтээлээрээ, хоёрдугаар байрт gogo.mn сайтын сурвалжлагч Г.Одгарав “Цэвэрлэх байгууламжийн тухай” цуврал бүтээлээрээ шалгарсан байна.

Харин Телевиз, радиогийн төрөлд нэгдүгээр байрт Эко телевизийн сурвалжлагч Э.Ган-Очир “Шувуудын амьдрал” бүтээлээрээ, МҮОНТ-ийн сурвалжлагч Р.Хонгорзул “Бат Оршиг” бүтээлээрээ хоёрдугаар байрт тус тус шалгарсан бол фото төрөлд “Засгийн газрын мэдээ” сонины гэрэл зурагчин Б.Ганбаяр нэгдүгээр байр, “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага хоёрдугаар байрыг эзэлжээ.

Түүнчлэн энэ жилээс эхлэн тус уралдаан Орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн шилдэг бүтээлийг шалгаруулж эхэлсэн бөгөөд нэгдүгээр байрт Сүхбаатар аймгийн SB телевизийн сурвалжлагч Ц.Энхбаатарын “Элгэн чулуу битгий түү ээж чинь үхнэ шүү” бүтээл шалгарч, удаах байрт “Архангайн амьдрал” сонины сурвалжлагч Ц.Өнөрцэцэгийн “Ногоон хот гэж лоозогносоор байтал хогон хот болох нь ээ” бүтээл шалгарсан юм.

Дашрамд дурдахад төрөл тус бүрийн шагналын сан нэгдүгээр байр 2 сая, хоёрдугаар байр 1.5 сая төгрөг байсан билээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Байгаль орчны сэтгүүлзүйн оны шилдэг бүтээлүүд шалгарлаа  
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй