Шууд Chart

С.Тунгалагийг хэргийг дахин шалгуулахаар болжээ

2013-09-18 11:25:23

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалагийн хэргийг дахин шалгахаар болсон байна. Сануулбал, С.Тунгалаг нь  өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээс хэрэгсэхгүй болгосон юм.

Уг шийдвэрийг  эсэргүүцэн давж заалдсан прокурорын  эсэргүүцлийг Нийслэлийн шүүхээс өчигдөр  хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

С.Тунгалагийг хэргийг дахин шалгуулахаар болжээ   
Үзсэн: 1187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй