Улаанбаатар хотод 30 жил болоогүй хүйтэн өвөл болж байгаагаас шинээр авсан автобуснуудын цонх цантах, заалны халаалтын төхөөрөмж доголдох, тоормозны хийн хоолой хөлдөх зэрэг хүндрэл гарч байна. БНСУ-аас тус автобусыг үйлдвэрлэгч “DAEWOO” компаний долоон мэргэжилтэн энэ сарын 20-ноос Улаанбаатарт ажиллаж газар дээр нь судлан үзэж, бэрхшээлтэй асуудлыг арилгах талаар арга хэмжээ авч ажиллажээ.
Цаашид өөрийн үйлдвэрийн удирдлагуудад энэ талаар танилцуулж авах арга хэмжээгээ төлөвлөх юм байна.
Мөн 400 автобусны сүүлийн 280 автобусны запас дугуй, хөгжим, буудал зарлах төхөөрөмж, дагалдах багаж хэрэгсэл гааль дээр саатаад байсан бол энэ сарын 15-нд эдгээрийг Нийтийн тээврийн газар хүлээн авч шинэ автобус авсан компаниудад хуваарилан олголоо. Ингэснээр автобуснуудын өдөр тутмын засвар арчилгаа хэвийн явагдах, цаашлаад бүх шинэ автобус үйлчилгээнд явахдаа буудал зогсоолоо автоматаар зарлах нөхцөл бүрдэж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар орж ирсэн 400 шинэ автобусны хамгийн эхний ээлж өнгөрсөн оны 2 дугаар сарын 20-нд үйлчилгээнд гарчээ. “DAEWOO” үйлдвэрээс нийлүүлсэн 400 автобусны баталгаат хугацаа нь нэг жил буюу зуун мянган км юм.
Монцамэ
Шинэ автобусыг тордож байна | ||
Үзсэн: 1872 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.