Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. Харин уг тогтоолын төслийг хэлэлцэх үеэр махыг экспортод гаргахаас гадна манай улсад импортоо мах орж ирдэг талаарх яриа мөн гарсан. Тухайлбал, хотын төвийн зарим ресторанууд Австралиас мах оруулж ирдэг гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Ж.Энхбаяр гишүүн ингэж яртж байгаа нь буруу гэсэн юм. Учир нь бид өөрсдөө махаа голоод иддэггүй учраас түүнийгээ экспортод гаргах гэж байгаа мэт ойлголтыг түнш орнуудад төрүүлэх магадлалтай гэдгийг хэлсэн.
Тодруулбал, тэрбээр “Малын тоо толгой нэмэгдсэн, хязгаарлагдмал харилцаатай, иймд махны үнэ буурсан нь малчдын хувьд томоохон бэрхшээл болоод байгаа. Энэ байдлаас гарах хоёр арга зам бий. Эхний арга замыг Засгийн газар хийсэн. Гэтэл өнөөдөр ГБАББХ-ны дарга Ж.Энхбаяр Монголын махыг муу, Австралийнх сайн, тийм учраас манай ресторанууд Австралийн мах л хэрэглэдэг гэж ярилаа. Энэ сигнал чинь хамтран ажиллахаар гэрээ байгуулж буй Хятад түншүүдийн чихэнд хүрэх юм бол “өөрсдөө махаа голоо Австралийн мах хэрэглэдэг юм байна” гэсэн дүгнэлтэд хүрнэ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын амнаас ийм хариуцлагагүй үг гарч болохгүй. Хэрэв үнэхээр гаднаас тийм их хэмжээгээр мах оруулаад байгаа юм бол импортын татвар авах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, монгол махаараа сайн хоол хийх технологи нэвтрүүлж буй рестораныг урамшуулах арга хэрэглэх хэрэгтэй” гэв.
Р.Гончигдорж: Ресторанууд үнэхээр Австралиас мах оруулж ирдэг юм бол импортын татвараа нэмэх хэрэгтэй | ||
Үзсэн: 1055 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.