Шууд Chart

Х.Баттулга сайд үндэсний гурил үйлдвэрлэгчидтэй уулзана

2013-09-18 11:41:21

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнөөдөр гурил үйлдвэрлэгчидтэй уулзана. Тус уулзалтаар  ирэх жилийн  гурилын үнэ, хангамж, чанар ямар байх, буудайн хүрэлцээ үнэ зэрэг асуудлыг харилцан ярилцаж, санал солилцох юм.

Манай улс энэ жил 313 мянган га-д  улаан буудай, 15,5 мянган га-д  төмс,  7,6 мянган га-д хүнсний ногоо, 20,7 мянган га-д  малын тэжээл, 25 мянган га-д  тосны ургамал тариалсан  билээ. Ургацын урьдчилсан балансаар 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай хураан авах юм байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Х.Баттулга сайд үндэсний гурил үйлдвэрлэгчидтэй уулзана   
Үзсэн: 1050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй