УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, олонхийн саналаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн 2015.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг тэмдэглэхийг дэмжиж байсан ч цагаатгах асуудлыг хамтатган хэлэлцэж байгааг буруутгаж байсан. Тухайлбал, Ш.Түвдэндорж гишүүн энэ цагаатгах асуудлыг оруулж байгаа нь нэг ёсондоо хууль зөрчсөн хэрэг. Гарч байгаа тогтоол нь ч хууль зөрчиж байна. Тиймээс би энэ санал хураалтад оролцож чадахгүй гэсэн юм.
Ш.Түвдэндорж гишүүн чуулганыг орхиж гарлаа | ||
Үзсэн: 1012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.