Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Ахмадад ээлтэй байгууллага” хүндэт өргөмжлөлийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт өнөөдөр /2013.09.18/ гардуулав.
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, ахмад буурлууддаа байнгын анхаарал халамж тавьж нэмэгдэл тэтгэвэр тогтоох, мөнгөн тусламж тэтгэмж олгох, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх, чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ, сувилгаа, амралт аялалд хамруулах зэрэг олон талын арга хэмжээг тогтмолжуулж, ахмадын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлж байгааг үнэлж энэхүү өргөмжлөлийг хүртээсэн байна.
УИХ-ын Тамгын газар “Ахмадад ээлтэй байгууллага” өргөмжлөл хүртэв | ||
Үзсэн: 2194 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.