
Монголын үндэсний урлагийн гайхамшигт дүр төрхийг буулган үлдээх зорилготой "Монголын үндэсний урлагийн гайхамшиг фото зурагт" гэрэл зургийн уралдааны бүтээлүүдийг маргаашнаас буюу энэ сарын 29-нөөс Saikhan.artstudio@gmail.com хаягаар хүлээн авч эхлэхээр болжээ. Бүтээлийг ирэх сарын 3-ныг хүртэл авах бөгөөд өөр хаягаар илгээх юмуу өөр газар зургаа хуулуулж үлдээснээс үүдэн гарсан асуудлыг хүлээж авахгүй болохыг зохион байгуулагчид мэдэгдсэн байна.
Уралдааны бүтээлд тавих шаардлага:
1. Уралдаанд оролцогчдын гэрэл зураг нь Дижитал хэлбэрт 20 MB-аас ихгүй, JPEG юм уу JPG формат байх ба хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3,000 пиксел, босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3,000 пиксел, нягтрал 200 DPI-аас их үзэсгэлэн гаргахад зориулан хэвлэх шаардлагыг хангасан байна.
2. Мөн уралдаанд оролцогчид нь өөрийн ирүүлэх бүтээлийг олон нийтийн цахим сүлжээ, сошиалаар www.flickr.com , iso.500px.com зэрэг фото сайт блог, болон Facebook , twitter . instagram Pinterest зэрэг сошиалд #mongoliannationaldance #mongoliannatinalsong #ДууБүжгийнчуулга #photosofmongolia #photo #camera зэрэг хаягаар сурталчилна.
Үзэсгэлэнг Улсын дуурь бүжгийн эрдмийн чуулгын баярын тоглолтын дараа буюу ирэх сарын 12-13-нд гаргахаар болжээ.
"Монголын үндэсний урлагийн гайхамшиг фото зурагт" уралдааны бүтээлүүдийг хүлээн авна | ||
Үзсэн: 645 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.