Шууд Chart

П.Хэнмэдэхэд эрүү үүсгэн шалгаж эхэллээ

2013-09-18 12:49:00

Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн цэргийн 311 дүгээр ангид алба хааж байсан П.Хэнмэдэх гэгч дарга Н.Баатарт дарамтлуулан айсандаа дөрвөн ширхэг зүү залгисан гэх хэрэг өнгөрсөн сарын сүүлчээр гарсан. Энэ хэргийг Увс аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгаж байгаа юм.

Тэгвэл П.Хэнмэдэхэд хоёр хоногийн өмнө эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Түүнд Эрүүгийн хуулийн 280 дугаар зүйлд заасан “Хугацаат цэрэг өөрийн биед гэмтэл учруулах аргаар цэргийн албанаас зайлсхийсэн” гэх үндэслэлээр сэжигтэн, яллагдагчаар тооцжээ.
 
Харин мөрдөн байцаалтаар дэслэгч Н.Баатарыг гэм буруугүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор прокурорт саналаа хүргүүлээд байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

П.Хэнмэдэхэд эрүү үүсгэн шалгаж эхэллээ   
Үзсэн: 1118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй