Тайландын Бангкок хотноо долоо дахь удаагийн бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн атлетик бие бялдар ангилалд Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга цолыг анх удаа хүртлээ. Мөн энэ ангилалд Г.Гансаруул хүрэл медаль хүртэв.
Харин эрэгтэйчүүдийн мастер бодибилдингийн /40-49 нас/ ангилалд Л.Баянхүү мөнгөн медаль авлаа. 2010 оны Монголын мистер Л.Баянхүү дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн. Мөн эмэгтэй модель бие бялдар 55 кг-ын ангилалд Ч.Мянганбилэг шагналт IV байр эзлэв.
Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн 16 тамирчин, дөрвөн албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцож, дэлхийн аварга, мөнгө, хүрэл медаль, IV байр тус бүр нэгийг хүртэж, түүхэн амжилт үзүүллээ.
Энэ удаагийн бодибилдинг, фитнессийн ДАШТ Тайландын Бангкок хотноо өнөөдөр өндөрлөж байна.
Дэлхийн аваргаас Г.Угалзцэцэг алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 1348 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.