Шууд Chart

Автобусны жолооч зургаан хүн мөргөж, нэг хүн нас баржээ

2015-11-30 15:30:20

Энэ сарын 28-ны 13.00 цагийн орчим СХД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Их нарангийн зам, Улаанчулуутын хогийн цэг явах замд “Сутайн буянт” ХХК-ийн “Daewoo BS-106” автобусны жолооч Б нь автобусны буудал дээр зогсож байсан зургаан явган зорчигчийг мөргөжээ. Ослын улмаас овог нэр, оршин суух хаяг тодорхойгүй 30-35 насны эрэгтэй амь нас нь хохирч, тухайн автобусанд явж байсан найман зорчигч гэмтсэн байна.

Хэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 3 хэлтэс шалгаж байгаа ажээ.


Автобусны жолооч зургаан хүн мөргөж, нэг хүн нас баржээ  
Үзсэн: 1104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-30 15:44
олон хавар нэгэндээ шүү дээ автобусны жолооч нар ч түрэмгий шүү дээ, манай явган зорчигчид ч үхрээс дор байдаг л юм, хаа хаанаа анхаарал болгоомжтой байцгаа л даа

Бидэнтэй нэгдээрэй