Шууд Chart

"Хүсэл биелнэ" тоглолт маргааш болно

2015-11-30 16:49:46

"T.I" хамтлагийн дуучин Мөөжиг буюу СТА Д.Мөнх-Эрдэнэ “Хүсэл биелнэ” нэртэйгээр анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. "Тусгаар тогтнолын ордон"-д 12 дугаар сарын 2-нд болох тоглолтод та бидний сайн мэдэх "Найзууд”, “Хувь заяаны галт тэрэг”, “Хайрын сарнай”, "Аж богдын харуул" зэрэг олон сайхан дуу эгшиглэх юм. Дуучин Мөөжиг хоёрхон настайдаа нүдний хорт хавдар гэх аймшигт өвчнөөр өвдөж, хорвоог харалгүй өдийг хүрсэн ч өөрийн хүсэл мөрөөдлөөрөө уран бүтээлээ туурвисаар явна.

Түүний хувьд бие даасан уран бүтээлийн гараагаа 2004 онд “T.I" хамтлагаа үүсгэн байгуулснаар эхэлсэн гэдэг. Энэ хамтлаг “Чамайг үгүйлнэ”, “Амьд бурхан” зэрэг хит дуу гаргасан нь өнөө ч залуусын сонсох дуртай дуу хэвээр байна.

Дуучин залуу маань хараагүй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад дуу хоолой нь болж “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр ажилладаг юм. 

Уншигч та бүхэнд С.Хүрэлбаатар гавьяатын дуулж олны хүртээл болгосон "Хайрын сарнай" дууг СТА, дуучин Д.Мөнх-Эрдэнийн шинэчлэн дуулснаар хүргэе.       

Нийтэлсэн: Ж.Тагтаа

"Хүсэл биелнэ" тоглолт маргааш болно  
Үзсэн: 860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй