![](/uploads/201309/news/thumb/56bd90e24e6f75a2ad63d4b955373af5_x3.jpg)
Улаанбаатар-Цэвэр агаар төсөл, “Цэвэр агаар”-ын сантай хамтарч бүрэн шаталттай 45 мянган зуухыг нийслэлийн зургаан дүүргийн айл өрхөд хөнгөлөлттэй үнээр борлуулах ажил эхэллээ.
Өмнө нь бүрэн шаталттай зуух авч байгаагүй, амьдарч буй хороондоо бүртгэлтэй иргэд “Хас” банкны гэр цэгт очиж зуухаа сонгож, төлбөрийн нэхэмжлэл аван нэхэмжлэхийн дагуу төлбөрөө тушаасан баримтаа үзүүлж, гэрээ байгуулах аж. Гэрээ байгуулсны дараа үйлдвэрлэгч шинэ зуухыг айл өрхүүдэд суурилуулж өгөх юм байна.
Айл өрхүүдийн хувьд хуучин зуухаа заавал тушаах шаардлагатай бөгөөд бүрэн шаталттай зуух хэрэглэснээр иргэдийн түлшний зардлыг 30 хувиар хэмнэхээс гадна цахилгааны зардлыг 50 хувиар хөнгөлөх юм.
Бүрэн шаталттай зуухыг олгож эхэллээ | ||
Үзсэн: 1222 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.