Шууд Chart

Б.Эрдэнэчимэгийн бүтээл “Victorinox”-ийн шилдгээр шалгарчээ

2015-12-01 14:47:05

Б.Эрдэнэчимэг гэх монгол бүсгүйн бүтээл Швейцарийн “Victorinox” компаниас зарласан дизайны уралдаанд оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин түүний бүтээсэн “Victorinox” хутганы дизайн шилдэг бүтээлээр шалгарчээ.

Өнгөрөгч 10 дугаар сард зарласан тус дизайны уралдаанд олон улсын уран бүтээлчдээс нийт 1024 бүтээл ирсэн бөгөөд мэргэжлийн уран бүтээлчдийн санал асуулгаар эхний 40 бүтээлийг шалгаруулаад байсан. Харин шалгарсан 40 бүтээлийг “Victorinox”өөрийн сошиал хуудсанд байршуулж онлайнаар санал асуулга явуулсан юм.

Б.Эрдэнэчимэгийн бүтээл шилдэг 10 бүтээлийг тэргүүлснээр түүний дизайн бүхий хутгыг ирэх 2016 оны тавдугаар сард цөөн тоогоор үйлдвэрлэн люкс зэрэглэлийн бүтээгдэхүүн болгож худалдаалах юм байна. Түүний уралдаанд явуулсан бүтээл нь  "Rainforest Walk" нэртэй бөгөөд халуун орны ургамал, моддоос санаа авч энэ дизайныг гаргажээ.

Нэмж мэдээлэхэд, Б.Эрдэнэчимэг мультмедиа дизайнерийн чиглэлээр Малайзад сургууль төгссөн, Сингапур улсад мэргэжлээрээ ажиллаж байжээ. Тэрбээр одоо Канадын Монтреал хотод амьдардаг бөгөөд зураач, дизайны чиглэлээр ажилладаг юм. 

 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Б.Эрдэнэчимэгийн бүтээл “Victorinox”-ийн шилдгээр шалгарчээ  
Үзсэн: 1153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй