Шууд Chart

150 сумны шарх авсан ч амьд үлдсэн эр...

2015-12-02 11:59:00

Жо Кларк гэгч 33 настай англи эр 150 сумны шарх авсан ч амьд гарсан нэгэн азтай тохиолдлын тухай өгүүлсү. Нэгэн өдөр хоёр үл таних этгээд түүний гэрийн үүдэнд ирж хонхыг нь дараад, гарч ирэнгүүт нь шууд буудаж эхэлсэн байна. Кларкийг зугтмагц түүний ар нуруу руу галлаж, бараг л сархинаг болгожээ. Харин хөршүүд нь түүнийг гэртээ оруулж амийг нь аварсан байна. Уг халдлага болсноос найман сарын дараа таван залууг дээрх хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Гэвч шүүгчдийн зүгээс цагдаа нар эд мөрийн нотлох баримт цуглуулахдаа хууль бус арга хэрэглэсэн гэж үзсэн учраас сэжигтнүүд суллагдсан аж. Жо Кларк ярихдаа, түүний нуруу одоог хүртэл өвдсөөр байгаа бөгөөд эмч нарын үзэж байгаагаар маш олон тооны шарх нь түүний насыг даруй 25 насаар богиносгосон байна. Өөр нэгэн хачирхалтай тохиолдол гэвэл Израилийн Алон тосгоны оршин суугч, 52 настай Пински гэгч цээжиндээ М-16 винтовны сумны шарх авснаа огт мэдэлгүй хоёр хоног явжээ.

Тэрбээр найз нартайгаа гэрийнхээ үүдэнд ярилцаж байтал цээжин тус газар нь цохих шиг болжээ. Хаа нэгтээгээс шидсэн жижиг чулуунд оногджээ гэж бодсон Пински цамцаа тайлан харвал цээжинд нь жижигхэн шарх байв. Хоёр хоногийн дараа Афула хотын «Эмек» гэдэг эмнэлэгт хандахад эмч нар жижиг чулуу бус сум байсныг тогтоожээ.

Нийтэлсэн: Web admin

150 сумны шарх авсан ч амьд үлдсэн эр...  
Үзсэн: 3089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2015-12-02 14:23
ҮРЛЭН СУМТАЙ БУУ ЮМ БИШ ҮҮ
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-12-02 12:46
Энэ талаар өмнө нь бас сонсож байсан юм байна... Ус уух хувьтай янки юм даа...
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2015-12-02 12:45
Юм туурчихсан л байна шүү дээ.
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2015-12-02 12:40
soliortsiin iim ulger bichihee boli!!!!
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2015-12-02 12:26
buunii sum iim jijig bna gej vv

Бидэнтэй нэгдээрэй