Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоон ноён оргилын нэг болох Өмнөд Америкийн Аконкагуа ууланд авирахаар болжээ. Далайн түвшнээс дээш 6962 метрийн өндөрт байдаг энэ ууланд тэрбээр өмнө нь 2013 онд эмэгтэйчүүдийнхээ багийг удирдан авирч байсан юм. Тухайн үед ОУХМ Ч.Тэрбиш, Д.Эрдэнэтогтох, Спортын мастер Л.Наран, Л.Гантулга нарын хамт авирч байсан зам нь Аконкагуа уулын авиралтын энгийн замаар хийсэн авиралт байсан байна.
Харин хоёр дахь авиралтаа энэ уулын хамгийн хүнд зам болох 1934 оны польшуудын замаар хийхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ удаагийн авиралтын замын нэрийг Польшийн мөсөн гол буюу The Polish glacier гэдэг байна. Б.Гангаамаа энэ удаад Хонгконгийн “North face”-ын нүүр царай болдог, гүйлтийн тамирчин, уулчин эмэгтэйн хамт авирах юм байна. Тэрбээр эх орноосоо 12 дугаар сарын 19-нд мордохоор төлөвлөж байгаа бөгөөд ирэх 2016 оны нэгдүгээр сарын 16-нд ирэхээр төлөвлөжээ.
МУГТ Б.Гангаамаа Аконкагуа ууланд авирна | ||
Үзсэн: 690 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.