Шууд Chart

Ингэ хөөслөх ёс ЮНЕСКО-д бүртгэгдлээ

2015-12-02 10:20:10

Намибийн Виндхук хотноо ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаан болж байгаа билээ. Өчигдрийн хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн өв болох "Ингэнд ботго авахуулах уламжлалт ёсон"-г ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвд бүртгэн авчээ.

Дээрх ангилалд нийт найман өв нэр дэвшсэнээс тав нь бүртгэгдсэн байна. Үүнээс өмнө манай улсаас ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 6,  Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 5, Дэлхийн дурсамж хөтөлбөрт 3, Дэлхийн соёлын өвд 2, Дэлхийн байгалийн өвд 1 өвийг тус тус бүртгүүлээд байсан юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Ингэ хөөслөх ёс ЮНЕСКО-д бүртгэгдлээ  
Үзсэн: 1546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй