Дэлхийн хамгийн том сошиал сүлжээ болох Фэйсбүүк компанийг үндэслэгч Марк Зукерберг өчигдөр охинтой болжээ. Түүний эхнэр Приссила Чан өмнө нь шинэ хүүхдээ тэсэн ядан хүлээж байгаа, охиноо төрсний дараа олон сайхан зүйл хийх болно хэмээн мэдэгдэж байсан юм. Тэд охиндоо Макс гэдэг нэр өгснөө олон нийтийн сүлжээгээр дамжуулан зарласан байна.
Түүнчлэн Марк Зукерберг охиноо мэндэлсэн даруйд Фэйсбүүк компани дахь өөрийн хувьцааны 99 хувийг сайн үйлсэд зориулна гэдгээ мэдэгджээ. Энэ нь одоогийн үнэлгээгээр 45 тэрбум ам.доллартай тэнцэх юм байна. Үүнээс гадна тэд "Chan Zuckerberg Initiative" нэртэй сан байгуулсан бөгөөд энэ сангаараа дамжуулж амьдралынхаа туршид сайн үйлс хийх ажээ.
Марк Зукерберг хөрөнгийнхөө ихэнхийг буяны үйлд зориулна гэв | ||
Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.