Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат энэ сарын 27, 28-нд “Сhuka and friends Содон аялгуу” тоглолтоо “Улаанбаатар палас”-ын концертийн их танхимд зохион байгуулахаар болсон билээ.
200 гаруй хүн оролцож гурван цаг үргэлжлэх тоглолтод “Харанга”, “Чингис хаан”, “Никитон”, “Sweetymotion”, “Гурван охин” хамтлаг, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг тэргүүтэй уран бүтээлчид оролцож, содон аялгууг хүргэх юм.
Харин энэхүү тоглолтонд зориулж “Sweetymotion” хамтлаг Ц.Чулуунбатын "Содон аялгуу" цомогт орох "Чи миний хавар" нэртэй шинэ уран бүтээлээ клипжүүлжээ. "Чи миний хавар" дууны аяыг УГЗ Ц.Чулуунбат бичсэн бол үгийг Ш.Урьхан зохиожээ.
“Sweetymotion” хамтлагийн содон аялгуу "Чи миний хавар" | ||
Үзсэн: 1347 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.